БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ, ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАА

2023-10-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г. Мөнгөнхуяг даргаар ахлуулсан аймгийн Прокурорын газар, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн удирдлага, албан хаагчид, мэргэжлийн сэтгэл зүйч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай суманд сургалт соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаад явлаа. 

* Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Уламбаяр: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, 

* Аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О. Мөнхсайхан: Архи согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 

* Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч. Дашбаяр: Цэргийн насны залуучуудыг эх оронч хандлагыг нэмэгдүүлэх " Эх оронч залуу" лекц 

* Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Т. Халиунаа ЕБС-ийн эцэг, эхчүүдэд "Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх"

 * Аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Х. Сэрчмаа: ЕБС-ийн сурагчдад Найз байя" 

* Сэтгэлзүйч Б. Содномбямба: ЕБС-ийн сурагч, эцэг, эхчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, 

* Аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсийн дарга Р. Машбат: " Хүн бүр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэгч байя" сэдвээр сургалт зохион байгуулж ажиллаа. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0