БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Фото мэдээ


нийт 80

2025 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ГҮЙЦЭТГЭЛД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ХЯНАЛТ ХИЙЖ ҮНЭЛГЭЭ ӨГӨВ.

2025-09-15 20
2025 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨЛӨВЛӨЛТ ГҮЙЦЭТГЭЛД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС ТАВИХ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ 2025.06.24 Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/ нь нутгийн иргэдийн оролцоотойгоор тухайн аймаг, нийслэл ,сум, дүүргийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх арга хэрэгсэл бөгөөд Төсвийн тухай хуульд заасан ба орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг. Манай суманд 2025 онд нийт 39 ажил төлөвлөж –498,928,695.00 төгрөг байсныг тодотголоор 95,145,700 хасаж 32 ажил 403,783,995 төгрөг № он Төлөвлөсөн Бодит 1 2025 403,783,995 403,783,995 1.Баг/хорооны Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-6 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр) 2. Иргэдийн нийтийн хурал (6-р сарын 30-аас өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.) 3. Сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Баг/хорооны ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сум/дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана) 4. Сум/дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. 5. Сум/дүүргийн Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сум/дүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ. 6. Сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажилд хяналт тавих ажлын ажлын хэсэг ОНХСангийн төлөвлөлт , үр дүн нээлттэй байдлыг тандах зорилгоор иргэдээс судалгаа авав дүнг 5- чиглэлээр боловсруулж нэгтгэв. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 04 сарын 21-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг ,тухайн багийн Засаг дарга, ИТХ-ын ажлын алба Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт,гүйцэтгэлд ,ажлын даалгавартай таарч байгаа эхэсэд хяналт хийж газар дээр нь очиж танилцаж хяналтын хуудас бөглөж ажиллав. 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр 403,783,995 төгрөгөөр нийт 32 төрлийн ажил төлөвлөж хэрэгжүүлсэн байна.

"Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн тухай

2025-09-10 21
Улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээтэй нийтийг хамарч 1937 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөр төлөөлүүлэн амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр хүндэтгэл, ёслолын арга хэмжээ зохиож, түүнд төр, засгийн байгууллага, албан тушаалтан, олон нийтийг өргөн хамруулж ирсэн. Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан он жилүүд нь 1937-1939 он байсан бөгөөд энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан ихэнх хүн өртөж амь насаа алджээ. Мөн нэг хэсэг нь шорон гянданд хийгээгүй хэргийнхээ төлөө хилсээр хоригдож, ажил, амьдрал, эрүүл мэндээрээ хохирч үлджээ. Энэхүү аймшигт он жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахаар 1990 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулж, 1996 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгон хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, хойч үед хүндэтгэл үзүүлдэг болсон юм. Энэ жил улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 30 дахь өдрийг тохиолдуулан цахим орчинд мэдээлэл түгээж, Баянзүрх сумын ЕБСургуулийн түүхийн багш М.Пүрэвжав багштай хамтран 5-10 дугаар ангийн сурагчдад Хэлмэгдэгсдийн талаар 1 цагийн хичээл орж , мэдээлэл хүргэв.

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ V ХУРАЛДААН БОЛОВ.

2025-08-04 19
Хэлэлцэх асуудал ✅Төсвийн тодотгол ✅Орон тооны цомхотгол хийх тухай ✅Үндсэн хөрөнгийг данснаас хасуулах, дахин үнэлгээ хийлгэх, балансаас баланст шилжүүлэх тухай ✅Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн батлах тухай ✅Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн тов зарлах ✅Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг шинэчлэн батлах ✅Бусад

ОНХС-ын хөрөнгөөр хийх ажлуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

2025-06-30 20
https://cdn.gov.mn/public//48f97c4b-8125-469e-a786-c8eaac6bf0ea_506348938_4165767380367805_9207792619567414507_n.webp

ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙЖ АЖИЛЛАВ.

2025-06-29 12
ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ХИЙЖ АЖИЛЛАВ.

Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасны дагуу төрийн албан хаагчдаа Улаанбаатар хотод эрт илрүүлэгт хамруулав.

2025-06-20 13
Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасны дагуу төрийн албан хаагчдаа Улаанбаатар хотод эрт илрүүлэгт хамруулав.

Цагаан сарын баяр угтаж тус суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүгр аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.

2025-02-25 176
Цагаан сарын баяр угтаж тус суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүгр аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар нийт 9 дэлгүүр 1 хоолны газарт хяналт хийж хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг лангуунаас буулгах чиглэл өгч ажиллаа

Сумын аварга малчин, саалчин алдарт уяачын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо

2025-02-21 176
Сумын аварга малчин, саалчин алдарт уяачын шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Үйл ажиллагаанд зориулан цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулав. Барилдааныг ерөнхий зохион байгуулагчаар Баянзүрх сумын уаячдын холбоо ажиллаа.

Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит III хуралдаан болов.

2025-02-20 430
Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит III хуралдаан болж хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1.2025-2028 онд хэрэгжүүлэх Засаг даргын дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр батлах. 2.2025 оны хөгжлийн бодлогын төлөвлөгөө батлах 3.Газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол оруулах тухай. 4.Байгаль орчны тасаг, татварын албаны тайлан, 2025 оны төлөвлөгөө 5.Ойн мэргэжлийн байгууллагуудын тайлан хэлэлцэх, үнэлгээ өгөх 6.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн тайлан хэлэлцэх, үнэлгээ өгөх. 7.Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан хэлэлцэх үнэлгээ өгөх 8.Мал эмнэлгийн тасгийн тайлан хэлэлцэх, үнэлгээ өгөх. 9.МОНГОЛИА РИВЭР АУТФИТТЕРС компанийн тайлан хэлэлцэх, үнэлгээ өгөх 10.Албан байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны сарчилсан төлөвлөгөө батлах. 11. Шишгэд харгуй ХХК -г авах эсэх тухай 12. Хураамжийн хэмжээ тогтоох тухай

МУ-ын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025.01.17-ны өдрийн 02 дугаар тушаалаар Сумдын төрийн байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах ажлын хэсэг Баянзүрх суманд 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ажиллаж байна.

2025-02-19 196
✅МУ-ын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025.01.17-ны өдрийн 02 дугаар тушаалаар Сумдын төрийн байгууллагуудад хяналт шалгалт, зөвлөн туслах ажлын хэсэг Баянзүрх суманд 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ✔️ Дэд ахлагч Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын рeфeрeнт А.Цэцэгмаа ✔️Боловсролын яамны Боловсролын салбарын хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Наранбаатар ✔️Нийгмийн даатгалын eрөнхий шалгалтын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг ✔️Боловсролын eрөнхий газрын Eрөнхий боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт мэдээлэлийн сан дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баянхүү нарын бүрэлдхүүнтэй Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг болон ✅ Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс ЭМГазрын дарга М. Үүрийнбаяр дарга нар ажиллаж байна

Шишхэд бүсийн Хүүхдийн чуулган Баянзүрх суманд зохион байгуулагдаж байна

2025-01-30 174
Шишхэд бүсийн нийт 5 сумын хүүхдийн чуулган Баянзүрх суманд 2025 оны 01 сарын 30-31 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОВ

2025-01-28 167
УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ ,2025 ОНЫГ АМЬДРАХ ОРЧНОО САЙЖРУУЛЖ, ӨРХИЙН ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАВ

Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн танилцуулга хийж ,ИТХ-ын түүхэн замнал болон шинээр сонгогдсон Төлөөлөгчдөө танилцуулж, Бөхийн холбоотой хамтран бөхийн барилдаан зохион байгууллаа

2025-01-12 176
Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Бөхийн барилдаан зохион байгуулж, Төлөөлөгчдөө танилцуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. цаашид энэ өдрийг төлөөлөгчид ард иргэдэдээ ажлаа тайлагнах хурлын үе үеийн дарга нар, төлөөлөгч нарыг танилцуулах үйл ажиллагааг уламжлан болгон зохион байгуулна.

БИЕИЙН ТАМИРЫН СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,ТӨРИЙН ДЭЭД "АЛТАН ГАДАС ОДОНТ,МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ ДҮҮЖИЙ ТҮВШИНБАЯРЫН НЭРЭМЖИТ "САГСАН БӨМБӨГ"ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.

2025-01-09 198
БИЕИЙН ТАМИРЫН СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН,ТӨРИЙН ДЭЭД "АЛТАН ГАДАС ОДОНТ,МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ ДҮҮЖИЙ ТҮВШИНБАЯРЫН НЭРЭМЖИТ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА. ТЭМЦЭЭНД УЛААНБААТАР, МӨРӨН, ХАТГАЛ ЗЭРЭГ ГАЗРУУДААС НИЙТ 16 БАГИЙН ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

Цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан шинээр 18 нас хүрсэн залууст сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазартай хамтран сургалт зохион байгууллаа

2025-01-08 159
цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан шинээр 18 нас хүрсэн залууст сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГазартай хамтран сургалт зохион байгууллаа

Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан зохион болов.

2024-12-25 155
Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан зохион болов. Хуралдаанаар :1.2024 оны Хөгжлийн бодлогын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөх 2.2024-2028 онд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах 3.2025 оны ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах 4.2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж,2025 оны төлөвлөгөө батлах 5.2024 оны төсвийн гүйцэтгэл 2024 оны төсвийн өнөөгийн байдал,2025 оны төсвийн төлөвлөгөө батлах 6.Бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хэлэлцэх, батлах 7.Аялал жуулчлалын төлөвлөгөө батлах 8. Бусад асуудлууд хэлэлцлээ

Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2024 оны шатрын тэмцээн зохион байгуулалаа

2024-11-26 173
Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой, Улсын их хурлын даргын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах 2024 оны шатрын тэмцээнийг 2024оны 11 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд эмэгтэй эрэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулж Эрэгтэй төрөлд нийт 8, эмэгтэй төрөлд нийт 4 хүн оролцсоноос Эрэгтэй төрөлд 1- байранд Б.Сэргэлэнбаяр 2-р байранд Б.Даваасүрэн 3-р байранд Т.Батхуяг Эмэгтэй төрөлд 1-р байранд Б.Нансалмаа 2-р байранд О.Буянхишиг 3-р байранд Д.Долгормаа нар шалгарлаа 1-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 80,000 төгрөг 2-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 50,000 төгрөг 3-р байр Алтан медаль,Өргөмжлөл, 30,000 төгрөгөөр шагналаа.

Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн дунд зохион байгуулах АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулалаа

2024-11-26 147
Монгол улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан иргэдийн дунд зохион байгуулах АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулалаа

ИТХ-ын дарга Э.Эрдэнэбилэг Байгууллагын дарга эрхлэгч нартай уулзлаа

2024-11-07 326
ИТХ-ын дарга Э.Эрдэнэбилэг Байгуулллагын дарга,эрхлэгч нартай уулзаж 1. 2024-2032 оны статеги төлөвлөгөө боловсруулах тухай 2, Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудал 3. Цаг үеийн бусад асуудлаар үүрэг чиглэл өгч ажиллаа

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0