Сумын ИТХ-ын ээлжит X хуралдаан 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 65%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ.
- Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 бүлэг 160 зүйлтэйгээр батлав
- БНХМ-ийн 10 нөхөрлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэж, тус бүрт нь үнэлгээ өгөв
- Тус суманд үйл ажиллагаа явуулдаг Агар Хайс, Урт бүгт, Шар тугч ХХК, ойн мэргэжлийн байгууллагуудын тайланг сонсож, тус бүрт нь үнэлгээ өгөв
- Мал эмнэлгийн тасгийн 2022 оны үйл ажиллагааны тайлан хэлэлцэж 79% С үнэлгээ, Мал, амьтны шимэгчлэх өвчинтэй тэмцэх тухай ажлын төлөвлөгөөг батлав
- Сумын 90 жилийн ойг угтаж хийх 62 бүтээлч ажлын жагсаалт батлав
- Нийгмийн Эрүүл мэндийн ажлын тайлан хэлэлцэв
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 87% В үнэлгээ өгөв
- ИТХ-ын нөхөн сонгуулийн товыг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр товлон зарлав.
- Бэлчээр ашиглах журам баталж, ХЗДХЯ-нд хүргүүлэхээр тогтов.
ИТХ-ын Ажлын алба