БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ИТХ-ын ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2023-01-19

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 85.7%-ийн ирцтэйгээр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэв. 

  1. Сумын ИТХ-ын 2023 оны ажлын төлөвлөгөөнд санал оруулах, хэлэлцэх тухай
  2. Ээлжит 10 дугаар хуралдааны тов тогтоох тухай
  3. Сумын Засаг даргад ажлын чиглэл өгөх тухай
  4. Сумын 90 жилийн ой зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит X хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар товлон зарлаж, сумын Засаг даргад цаг үеийн ажлын талаар дараах үүрэг чиглэлийг өгөв. 

  1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөвлөгөө, Засаг даргын 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг уялдуулах зорилгоор төлөвлөгөөнд оруулах саналаа 01 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэх
  2. Замын халтиргаа, гулгааг багасгах зорилгоор Бугатын ам, Хатангийн дөрөлжийн сайжруулсан замд нүүрсний шатсан үнс, элс цацах, Бэрхийн амны доод гүүрний болон Бургаастын амны орчим, зам салдаг хэсэгт хаалт, тэмдэглэгээ хийх, Бэлтэс голын модон гүүрийг хаах, тэмдэг тэмдэглэгээ хийх
  3. Өмнөх жилүүдийн өвс, тэжээл тараасан өр, авлагуудыг барагдуулах, ажлыг яаралтай зохион байгуулах, ирэх хаврын мал төллөлтөөс өмнө тэжээлийн нөөц бүрдүүлэх, хямд байгаа үед худалдаж авах
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар гаргасан зарлигийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, үр дүнг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хуралдаанд тайлагнах
  5. Сумын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар батлуулах
  6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан малын хөлийн татвараас зарцуулах 20,000,000 сая төгрөгөөр эхний улиралд яаралтай малын тэжээл, уураг авах
  7. Аймгийн хэд, хэдэн сумдад үхрийн мялзан өвчин гарсан, шүлхий, цусан халдвар, боом, галзуу зэрэг бусад малын өвчнөөс хамгаалах ажлын явцын тайланг ИТХ-ын хуралдаанд тайлагнах, Мал эмнэлгийн эмийн сангийн ажлын явц, үр дүнг тооцох
  8. Зудын эрсдэлийн үнэлгээг сар бүр шинэчлэн гаргах
  9. Сумын Эрүүл мэндийн төвөөс жирэмсэн эхчүүдийг заавал аймаг руу явуулдаг, төрөлт удирдах явдал буурсан асуудлаар гомдол ирж байгаа тул тухайн асуудлыг судлах, гарц гаргалгааг эмнэлгийн удирдлага, эмч нартай ярилцан шийдвэрлэх

Сумын 90 жилийн ой зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 31 гишүүнтэйгээр баталсан болно. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0