Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газраас зохион байгуулсан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд “Зөв мод-Зөв арчилгаа” уриатай 1 сарын ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Байгаль орчны тасгаас иргэдийн дунд “Модоо хайрлан ургуулъя” постер, гар зургийн уралдааныг насны ангилалгүй, нээлттэй байдлаар 2022 оны 04 сарын 25-аас 05 сарын 10-ны хооронд зохион байгуулж, нийт 38 зураач бүтээлээ ирүүлсэнээс шилдэг 9-н бүтээлийг шалгаруулж, 400 000 төгрөгийн шагнал олголоо.
Тус уралдаанд 1-р байр Б.Далайбаяр, 2-р байр М.Отгонбямба, 3-р байр Б.Мөнхжин, шагналт байранд А.Дэлгэрмаа, Д.Өлзий-Очир, Д.Өлзийбаатар, Ц.Гэрэлмаа багштай 6б ангийн хамт олон, Б.Отгонзаяа, Г.Хулан нар шалгарч Батламж, мөнгөн шагнал авлаа.
МОДОО ХАЙРЛАН УРГУУЛЪЯ