БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдааны мэдээлэл

2022-04-12

       Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан 2022 оны 04 сарын 12-ны өдөр хуралдаж Засаг даргад дараах ажлын үүрэг чиглэл өглөө. 

  1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оныг иргэдийн санаачлага, оролцоотойгоор байгалийн давагдашгүй хүчин зүйл үер усны гамшгийг хохирол багатай даван туулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам харилцаа, дэд бүтцийг сайжруулах жил болгон зарлаж, энэ хүрээнд хөрөнгө санхүү, төсөл арга хэмжээг нэгтгэн тохиромжтой цаг үед зам гүүрийн засварын ажлыг хийж гүйцэтгэн хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллах
  2. Цагаанбуланд 2022 онд газар олгохгүй гэх шийдвэр гарсаны дагуу хэрэгжүүлсэн ажил, бэлчээр ашиглалтын тайлан, сумын төвийн газар зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах, эрхийн гэрчилгээ аваагүй газар дээр барилга, хашаа барьсан ажлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэх
  3. Бяслаг, арьс ширний үйлдвэрийг ажиллагаанд оруулж, төр, хувийн хэвшлийн дэмжлэгт тулгуурлан гэрээ байгуулах
  4. Сумын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ойг зохион байгуулах, ажлын хэсэг хороодын бүрэлдэхүүн, ойг угтаж хийгдэх 90 бүтээлч ажлын жагсаалтыг бэлтгэж хуралдаанд оруулах, нутгийн зөвлөлүүдтэй уулзах уулзалтын хугацаа, төсөв төлөвлөх
  5. Ойгоос хэрэглээний болон түлээ бэлтгэх хязгаар хэмжээ тогтоосон асуудлыг дахин хэлэлцэх
  6. Сумын Засаг даргаас төрийн албаны хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэн төрийн албаны удирдах, удирдуулах хэм хэмжээг хэрэгжүүлж ажиллах, аливаа ажил үйлчилгээнд хариуцах эзэн, үр дүнг тооцож ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэн , тэмдэглэл, тоотоор баталгаажуулав. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0