Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан 2022 оны 03 сарын 10-ны өдөр хуралдаж Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зээл сонгон шалгаруулах хороо, зээлийн зориулалт, эргэн төлөлтөд хяналт тавих хороо, хяналт тавих хорооны ажиллах журам, сангаас зээл олгох үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тус тус баталлаа.
Зээл олгох төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүн:
Дарга Д.Баяраа (Тамгын газрын дарга)
Гишүүд: А. Дэлгэрмаа (Санхүү албаны дарга)
Н.Мягмар (Төрийн бус байгууллагын төлөөлөл)
П.Эрдэнэчулуун (Төрийн бус байгууллагын төлөөлөл)
Нарийн бичгийн дарга: З.Наранцэцэг
(Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн)
Мөн 2022 онд олгох зээлийн дээд хэмжээг 50,000.000(тавин сая) төгрөг, зээлийн доод хэмжээг 10,000.000(арван сая) төгрөг байхаар тогтоолоо.
Хяналт тавих хорооны бүрэлдэхүүн:
Дарга: Д.Нямдэлгэр (ИТХ-ын Төлөөлөгч)
Гишүүд: Б.Эрболд (Санхүү төрийн сангийн мэргэжилтэн)
Б.Батнасан (Аймгийн хоршоо, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн)
Л.Мөнхцэцэг (Төрийн бус байгууллагын төлөөлөл)
Нарийн бичгийн дарга: З.Наранцэцэг (Хүнс, ЖДҮ, хоршоо хариуцсан мэргэжилтэн)