Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 85.7%-ын ирцтэйгээр хуралдаж 4-н асуудал хэлэлцэж, 6-н тогтоол баталж, шийдвэр гаргалаа.
- Сумын төсвөөс 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 1,061,277.5 мянган төгрөгөөр;
- Сумын төсвийн хөрөнгөөр 2022 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалт (барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж)-ын зардлын хэмжээг 175,955.8 мянган төгрөгөөр;
- Сумын ОНХС төсвийн урьд оны хэрэгжээгүй ажлын үлдэгдэл 42,978.4 мянган төгрөг;
- Сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 18,820.4 мянган төгрөгөөр;
- Сумын татварын болон татварын бус орлого 326,802.4 мянган төгрөг;
- Сумын төсөвт Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 651,519.3 мянган төгрөгөөр
тус тус баталлаа.
- Сумын Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх Хөгжлийн бодлогын төлөвлөгөөг 6н бүлэг 166 зүйлтэйгээр , 2021 оны хөгжлийн бодлогын төлөвлөгөөг 78% С үнэлгээгээр
- Баянзүрх суманд 2022 онд бэлтгэх хэрэглээний модны дээд хэмжээг 1245 м.куб, Түлээний модны дээд хэмжээг 8262 м.куб байхаар - Ойн мэргэжлийн байгууллагууд нийт бэлтгэх хэрэглээний модны 60% -ийг дотоодын хэрэгцээг хангахад, 40%-ийг гадагш гаргах
- 2022 онд Цагаанбуланд амралт, аялал жуулчлалын газар олгохгүй байхаар
- 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 68% D үнэлгээ тус тус өгч шийдвэр гаргалаа.