БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2021-10-29

Баянзүрх сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар энэ сарын 25-26ны өдрүүдэд Улаанбаатар хот, Монголын нутгийн удирдлагын холбооны "ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нарыг чадавхжуулах" сургалтад хамрагдлаа. Сургалтаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төлөөлөгчийн ёс зүй, Бэлчээрийн менежмент, Хороодын ажиллах нөхцөл гэх мэт сэдвээр мэдлэг олгов. 

Тухайн цаг хугацааг ашиглан тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-амгалан, Л.Мөнхбаатар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзаж, орон нутагт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломж, бусад асуудлаар ярилцаж, санал хүсэлтээ уламжиллаа. 

2022-2024 онд УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд сумын төвийг нэгдсэн халаалтад холбох, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт Бэлтэсийн голд бетонон гүүр тавих саналыг хүргүүлэв. 

Л.Энх-Амгалан сайдын зүгээс дараах асуудлыг шийдвэрлэж:

  1. Зарим багийн Засаг дарга, эмч нарт Мотоцикл олгох
  2. СӨБ-ын барилгыг Улсын комисс хүлээн авсаны дараа хивс, дрож бусад шаардлагатай төхөөрөмжийг нийлүүлэх
  3. ЕБС-ийн хоёр ангийн багш, сурагчдын иж бүрэн ширээ, сандал, тавилга, таван ширхэг самбар
  4. СӨБ-д иж бүрэн тавилга бүхий хоёр гэр, нарны үүсгүүр, хөргөгч, бусад бүрдэлийн хамт Хөрөнгө оруулалтын газрын дарга н.Нансалмаа холбогдох албан тушаалтнуудын зүгээс хүлээлгэн өглөө.    

Мөн аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олонтой уулзаж, хурлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ илгээв. 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн зүгээс тус сумын Цагдаагийн хэсэгт согтуурлын зэрэг хэмжигч багаж шийдвэрлэж өгөхөөр болов. 

                                                             ИТХ-ын Ажлын алба

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0