БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

2021-05-07

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

  1. Сумын дундын отрын бүс нутаг тогтоох саналыг уламжлах, баг хоорондын отрын бүс нутаг тогтоох тухай
  2. Сумын Засаг даргад цаг үеийн ажлаар ажлын чиглэл өгөх тухай

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан сумын Засаг даргад дараах 13-н ажлын чиглэл хүргүүлэв. 

  1. Сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ногоон байгууламж”, багийн ИНХ, Засаг даргын сонгуулиар өгсөн амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Ногоон сумын төв” хөтөлбөр боловсруулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 05 дугаар сарын 20-ны дотор хэлэлцүүлэх
  2. Хаягжуулалт, зам гүүрийн тэмдэг тэмдэглэгээ гудамжны булан, үзүүрийн анхааруулга, тэмдэглэгээ, хүүхдийн тоглоомын талбайг сэргээх болон бусад зохион байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэх
  3. ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг иргэдээс санал авч эрэмбэлэх ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэх
  4. ИТХ, Тэргүүлэгчдээс удаа дараа өгсөн үүрэг чиглэлийн дагуу СХС-ийн зээлийг зөвхөн өрхийн болон жижиг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож, сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт эргэн төлөлтөд хяналт тавих, орон тооны бус зөвлөл үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллах
  5. Тендер худалдан авах ажиллагааг шуурхайлах замаар ОНХС бусад бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэх
  6. Төрийн ба орон нутгийн өмчийн тухай хууль хаврын чуулганаар бүрэн шинэчлэгдэх болсонтой холбогдуулан ОНӨ-ийг захиран зарцуулах, худалдах, түрээслэх, актлах, данснаас хасах, шилжүүлэхтэй холбоотой харилцааг түр зогсоож, бүртгэх, хадгалах, хамгаалах ажлыг сайжруулан байгууллага бүр эзний ёсоор хандаж өөрийн боломж бололцоонд тулгуурлан засаж сэлбэх, тодорхой албан тушаалтанд хариуцуулж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгах, сумын байгууллага, хуулийн этгээдэд шинээр томилогдсон ӨХБЗ-ийн гишүүд дээрх ажлыг хамтран зохион байгуулах, хяналт тавих
  7. Хаваржилт хүндэрсэн, зудын нөхцөл байдлын дараа мал сульдаж, дархлаа сулран, олон төрлийн өвчний эх үүсвэр бий болдог ногоо гарах , гарахгүйн зааг дээр малын хорогдол нэмэгддэг, нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, хаврын мал эмнэлгийн арга хэмжээг чанартай зохион байгуулах, хувийн малын эмч нарын үйл ажиллагааг сумаас дэмжих, ногоон тэжээл өвөлжөө, хаваржаандаа тарих ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах, багийн Засаг дарга нар иргэдээс захиалга авч, ХАА-н тасагт 6 дугаар сарын 15-ны дотор нэгтгэх, гарын авлага мэдээллээр хангах
  8. Ковид-19 цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын эрч хүчийг сулруулахгүй байх, вакцинжуулах ажлыг иргэдэд ойр хүртээмжтэй байдлаар зохион байгуулах
  9. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн хүрээнд малчид, иргэдэд хашаа барих болон өвөлжөө, хаваржааны орчимд сууцны байшин барих зөвшөөрөл, гоожингийн асуудлыг баг багаар нь улирал тутамд нээлттэй болгох, хагас бүтэн жилээр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тайлагнаж ажиллахыг БОТ-т даалгах
  10. “Иргэний танхим” тохижуулах, зураглал тооцоо гаргах, сумын бүх албан байгууллага, аж, ахуй нэгжийн танилцуулга, самбар, ажлын үзүүлэлтийг нэг дороос харж болохоор зохион байгуулах
  11. ТАХ-ын ажлын байрны тодорхойлолтод үндэслэн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс зарим ажил үүргийг нэмэлтээр хуваарилан гүйцэтгүүлэх, “Угтах үйлчилгээний журам” гаргаж төрийн байгууллагуудад хэвшүүлэх
  12. Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт ИТХ-аас өгсөн ажил үүргийн чиглэлийн дагуу судалгаа гаргах, ирүүлсэн судалгааг нэгтгэж сумын нэгдсэн статистик үзүүлэлттэй болох
  13. Урд өмнө өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтийг тайлагнах

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0