БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

2020 оны 12 сарын 18-ны өдөр ИТХ-ын ээлжит II хуралдаан хуралдана

2020-12-08

         Сумын ИТХ-ын ээлжит II  хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдахаар тов тогтоосон бөгөөд дараах асуудлыг хэлэлцэнэ. 
                 1)      2021 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах тухай
                 2)    Сумын орлогын хуваарь баталсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай
                 3) Сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний  биелэлт, 2021 оны төлөвлөгөө батлах тухай 
            4)  Сумын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2021 оны үндсэн чиглэл батлах тухай
                 5)   2020 оны төсвийн биелэлт, 2021 оны төсөв батлах тухай  
                 6)    ИТХ-ын хороодын бүрэлдэхүүн батлах тухай   

   ИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс  өвөлжилтийн ажлын явцтай танилцаж дараах үүрэг, чиглэлийг албан байгууллагуудад өгөв. 

  •        Байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой нүүрс нийлүүлэх асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэх 
  •         Байгууллагын халаалт, уурын зуухны засвар, гэмтлийг яаралтай хийх, хариуцлагатай жижүүр ажиллуулах
  •         Тэжээл бэлтгэл ажлыг эрчимжүүлэх
  •         Отрын бүс нутгийн асуудлыг удирдлагын түвшинд ярилцаж шийдвэрлүүлэх
  •         Цаашдаа өвсний фонд үүсгэх асуудлыг тодорхой болгох
  •          0-3 настай хүүхдийн товлолын вакциныг гэрт нь очиж хийх талаар зохист арга хэмжээ авах, багийн эмч нар айл өрхөөр тогтмол явж үйлчлэх
  •        Эмтийн голын эвдэрсэн гүүрнүүд, Бэлтэсийн гүүр болон замыг засварлах, эрсдэлтэй хэсгийг хаах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах 
  •      Архи, согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн худалдаа эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах, хяналт шалгалтыг чангатгах,
  •         Гол, ус хөлдсөн , хальтиргаа гулгаа их байгаатай холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, аюулгүй байдлыг хангах, арга хэмжээ авах талаар тогтоол хүргүүллээ. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0