Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 тоот "Хүнсний дэмждэг үзүүлэх тухай" тушаалын дагуу цэцэрлэг, ЕБС-ийн дотуур байрын хүүхдийн хоол, хүнс болон бага ангийн сурагчдын үдийн цайнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй зорилтот бүлгийн өрхөд хүргэх арга хэмжээ тус суманд явагдаж байна.
Тус үйл ажиллагаанд нийт 120 өрх хамрагдаж буй бөгөөд 1 өрхөд 57450-78500 төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг олгох юм. Зорилтот бүлгийн 120 өрхийн нэрсийн жагсаалтыг багийн Засаг дарга нартай хамтран гаргасан байна.
ЕБС-иас 1 өрхөд олгох хүнсний бүтээгдэхүүн:
Мах - 5 кг
Гурил - 2.5 кг
Будаа - 2.5 кг
Гурилан боов - 10 уут
Төмс - 2 кг
Элсэн чихэр - 05 кг
СӨББ-аас 1 өрхөд олгох хүнсний жагсаалт:
Мах -4 кг
Гурил - 5 кг
Гоймон - 2 уут
Гурилан боов - 4 уут
Будаа - 2кг
Элсэн чихэр -2кг
Чацаргана - 1 ш
Варень - 1ш