1. 2019 оны орон нутгийн давсан орлого хуваарилах тухай
2. Төсөвт тодотгол хийх тухай
3. Соёлын төвийн дэргэдэх музейг нэрэмжит болгох тухай
4. Орон нутгийн орлогод өөрчлөлт оруулах, 2020 онд ОНХС-аар хийгдэх төсөл, хөтөлбөр, ажлын зориулалт өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэн тогтоол баталлаа.
2020 оны төсвөөр батлагдсан ИТХ-ын үндсэн үйл ажиллагааны зардлаас 1,179 сая төгрөгийн хасах тодотгол, ЗДТГ-ын урсгал зардал, хөрөнгийн зардлаас 10,836 сая төгрөгийн хасах тодотгол, ЕБС-ийн төсөвт тусгай зориулалтын шилжүүлгээр 83,238 сая төгрөгийн, СӨББ-ын 23,724 сая төгрөгийн нэмэх тодотгол, 2020 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаас 6,78 сая төгрөгийн хасах тодотгол хийж батлав.
2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд сумын ИТХ-нь 16 удаа хуралдаж 71 асуудал хэлэлцэж, 73 тогтоол баталж, дундаж ирц 76.1%-ийн ирцтэй хуралдсан байна. Мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 51 удаа хуралдаж, 135 тогтоол баталжээ.