Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээр Монгол Ардын Нам, Ардчилсан намаас нийт 42 иргэн нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэний дагуу, баримт бичгийг нягтлан шалгаж хуулийн хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэв.
Үүнээс баримт бичгийн бүрдэл дутуу 24 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан ч хуулийн хугацаанд зөрчлөө арилгасан тул дахин бүртгэж шийдвэр гаргалаа.
Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2020 оны 09 сарын 30-ны өдөр нэгдсэн байдлаар олгох бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар албан ёсоор сонгуулийн сурталчилгаа хийх эрхтэй бөгөөд сумын Сонгуулийн хорооноос нэрсийг олон нийтэд зарлана.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.5-д заасны дагуу "Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээр бүртгэгдсэн этгээд нэр дэвшихээс татгалзсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" хуулийн хариуцлагатай билээ.