Сумын төвийн гудамж талбайг шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй болгох, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн ОНХС-ийн 141 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гудамжны гэрэлтүүлгийн ажлыг энэ оны 8 сард гүйцэтгэв. 
Нийт 107 гэрэлтүүлгийн шонг  төв гудамжны 5 гаруй км газар байрлуулсан бөгөөд өвөл, зуны цагийн хуваарийн дагуу ажиллах юм. 
Нийт төсөвт өртөг нь 141 сая төгрөг үүнээс 2020 онд санхүүжих төсөвт өртөг нь 100 сая төгрөг байна. 
							
							
														
            