БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд:

2020-08-17

          Сумын ИТХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Монгол Ардын Нам болон Ардчилсан намаас хуулийн хугацаанд буюу 08 сарын 15-ны өдөр өгсөн бөгөөд сумын Сонгуулийн хороо 2020 оны 08 сарын 20-ны дотор багтаан нам эвслийг бүртгэх тухай шийдвэр гаргах юм.  
          Улмаар Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл нь 2020 оны 08 сарын 31-ээс 09 сарын 06-ны хооронд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, нэр дэвшигчдийн материалыг 09 сарын 06-09ны хооронд сумын Сонгуулийн хороонд ирүүлж, Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаж, 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэн, тогтоол гаргаж, нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2020.09.30-ны өдөр олгоно. 
Нам, эвслээс нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт: 

Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт

Нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл

Албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар; /8 дугаар сарын 01-ээс өмнө/

Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;

Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;

Нэр дэвшигчийн намтар

Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;

Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /АТГ-ын Маягтын дагуу/

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.


/Бие даан нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт, бичгийн жагсаалтыг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль"-ийн 31.3 дахь заалтаас үзнэ үү/
                                                                                                     Сумын Сонгуулийн хороо

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0