Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн А/16 тоот тушаалын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 495.9 сая төгрөг, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг Баянзүрх суманд 50.6 сая төгрөг байхаар тогтоов.
Мөн сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоосон бөгөөд Баянзүрх суманд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 19.0 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоов.
1. Эмт баг - 11.1 сая
2. Хайс баг - 11.7 сая
3. Тоом баг - 10.5 сая
4. Агар баг - 10.5 сая
5. Бэлтэс баг - 11.4 сая