1. Ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар
2. Ажиглагчийн бүртгэлийн маягт;
3. Нэг хувь 3х4 хэмжээтэй цээж зураг;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар.
Ажиглагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх бөгөөд нэр дэвшигч болон төрийн албан хаагч
ажиглагч байхыг хориглоно. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 67.8-д заасны дагуу ажиглагчийг бүртгэх хугацаа
өнгөрсөн бол хэсгийн хороо ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
Мөн Сумын Сонгуулийн хороо нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын материалыг 06 сарын 17-
ны өдрийг хүртэл хүлээн авч байна.
Эрүүл мэндийн байдлын улмаас санал өгөх байранд очиж саналаа өгөх боломжгүй сонгогч нь дараах баримт бичгийг
бүрдүүлж Сонгуулийн хороонд бүртгүүлэх шаардлагатай.
1. Иргэний үнэмлэхийн хуулбар
2. Хүсэлт
3. Эмчийн магадалгаа
Сонгогч та бүхнийг 2020.06.24-ний өдөр Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд харьяа хэсгийн
хороондоо очиж саналаа өгөхийг урьж байна.