БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ МЭДЭЭЛЭЛ

2020-06-02

              Баянзүрх сумын Сонгуулийн хороо нь 2 нам, 2 эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэхийг 52 гишүүнд, 12  нэр дэвшигчийн ухуулагчийн үнэмлэх 51 гишүүнд тус бүр олгоод байна. 
6 сарын 2-ны өдрөөс эхлэн Хэсгийн хороодын гишүүд, итгэмжлэгдсэн ажилтнууд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Нутгийн удирдлагын ордны 1 давхар, 01 тоот үүдний өрөөнд байнга ажиллаж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулж байна. Үүнээс гадна сонгогчид Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын http://election.burtgel.gov.mn/ сайтаас сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, хаягийн зөрчилгүй эсэхээ шалгах боломжтой юм. 
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу  "Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргах боломжтой билээ. 
Мөн сумын Сонгуулийн хороонд сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн таних тэмдэг олгож байгаа бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. 
1." Сонгуулийн сурталчилгаанд ажиллуулах тээврийн хэрэгслийн бүртгэл" маягт бөглөх
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
2. Жолоочийн иргэний үнэмлэхийн хуулбар
ТА БҮХЭН СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНЫ 99443435, 99840299 ДУГААРЫН УТСААР ХОЛБОГДОЖ МЭДЭЭЛЭЛ АВНА УУ?

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0