БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"Гэр бүлтэйгээ хамт" фото зургийн уралдааны дүн гарлаа.

2020-06-01

        Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"  болгох уриалга гаргасан.
Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй уялдуулсан сумын ИТХ-аас аав, ээжүүдийн үр хүүхэддээ тавих анхаарал, халамжийг дээшлүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн инээд баясал, халуун дотно, бат бэх байдлыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээл, хөгжөөн баяр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор "Гэр бүлтэйгээ хамт" фото зургийн уралдаан зарласан билээ. 
Уралдаанд нийт 12 гэр бүлийн 16 зураг ирсэнээс:
1-р байр - Налгарын МЯГМАРСҮРЭН-ийн гэр бүл
2-р байр - Нямжавын БАТЗАЯА-гийн гэр бүл
3-р байр - Хадбаатарын СЭПРЭН-ийн гэр бүл  шалгарлаа. 
Нийт гэр бүлдээ аз жаргал, эрүүл энхийг хүсье. 
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0