БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Сонгууль зохион байгуулах хэсгийн хорооны гишүүд сургалтад хамрагдав

2020-05-20

2020 оны Монгол Улсын Их Хурлын сонгууль зохион байгуулах Баянзүрх сумын Сонгуулийн хороог 2020.04.24-ний өдөр аймгийн Сонгуулийн хорооноос  5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Тус хороо нь байгуулагдсан цагаасаа хойш 2 удаа хуралдаж 7 асуудал хэлэлцэж, хэсгийн хороо байгуулах, ажлын төлөвлөгөө, жижүүрийн хуваарь, ажил үүргийн хуваарь батлах, сургалт зохион байгуулах зэрэг 5 тогтоол батлаад байна.

Сонгууль зохион байгуулах сумын 5 хэсгийн хороог 2020.05.08-ны өдөр буюу хуулийн хугацаанд багтааж 35 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Тус хэсгийн хороодын бүрэлдэхүүнд өнөөдөр буюу 2020.05.20-ны өдөр сумын сонгуулийн хорооноос сонгууль зохион байгуулах бэлтгэл ажил, зохион байгуулалт, анхаарах асуудал, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа, хяналтын тооллого, Улсын бүртгэлийн газрын мэдээлэл, санал авахтай холбоотой бусад үйл ажиллагааны талаар сургалт зохион байгуулж ёс зүйн дүрэм танилцуулж, гишүүдийн үнэмлэх, хэсгийн хорооны тэмдэг, Сонгуулийн тухай хууль,холбогдох журам, цаг хугацааны хуваарь зэргийг хүлээлгэн өгч, хууль дүрмийг чанд хэрэгжүүлж ажиллах талаар сануулж, зөвлөмж өглөө. Цаашид хэсгийн хорооны дарга, багийн засаг дарга нар, намуудын төлөөлөлд үе шаттай мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, цаашид сумын ЭМТ бусад байгууллагатай хамтран ажиллах юм.

Сумын сонгуулийн хорооны тогтоол шийдвэрийг тухай бүр уг сайтаар мэдээлэх болно

Сонгууль зохион байгуулах хэсгийн хороодын гишүүд:

1.    Пүрэвийн Оргил

2.    Лувсанцэрэнгийн Гэлэгбаатар

3.    Пүрэвийн Нансалмаа

4.    Цанлигийн Отгончимэг

5.    Доржийн Нарансүрэн

6.    Цэнгэлдоржийн Гэрэлмаа

7.    Дүүжийн Түвшинбаяр

8.    Мягмарын Санжаа

9.    Бямбадэлгэрийн Сэргэлэнбаяр

10. Баяраагийн Оюунгэрэл

11. Галбадрахын Хишигбат

12. Ганхуягийн Пүрэв-Очир

13. Дэмчигийн Уранчимэг

14. Жүрмэдийн Шинэжаргал

15. Бавуудоржийн Мөнхдөл

16. Дагвадоржийн Энхтайван

17. Цэрэнпилийн Өнөржаргал

18. Нямдэлгэрийн Бүрнээбадраа

19. Баасанжавын Долгормаа

20. Дагвадоржийн Болормаа

21. Бат-Эрдэнийн Эрболд

22. Пүрэвийн Отгончимэг

23. Бямбажавын Чулуун

24. Хорлоогийн Батбаасан

25. Батдоржийн Батчулуун

26. Лхагваагийн Мөнхцэцэг

27. Мөнхбатын Пүрэвжав

28. Жавзангийн Ганбаатар

29. Дүүжийн Отгонбаяр

30. Мягмарын Олзхүү

31. Доржийн Баярхүү

32. Дамдинсүрэнгийн Түмэнжаргал

33. Энхтуяагийн Ариунаа

34. Олдогчийн Эрдэнэчимэг

35. Баярсайханы Золзаяа


ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0