Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хороо нь аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 01 тоот тогтоолоор дарга, нарийн бичгийн дарга, 3-н гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан билээ. Тус хороо нь 05 сарын 08-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Сонгуулийн хорооны хуралдааны дэг, тэмдэглэл хөтлөх журам танилцуулах, гарын үсэг зурах
- Сумын Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө батлах
- СХ-ны гишүүдийн ажил үүргийн хуваарь батлах
- СХ-ны байранд ажиллах гишүүдийн хуваарь батлах
- СХ-ны гишүүний ёс зүйн дүрэм танилцуулах, гарын үсэг зуруулах
- Хэсгийн хорооны бүрэлдэхүүн байгуулах тухай 6-н асуудал хэлэлцэж, 4 тогтоол баталлаа.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах шаардлага хангасан 35 төрийн албан хаагчдыг 5 хэсэгт ажиллуулахаар хуваарилав.
Сумын сонгуулийн хорооны 5 гишүүн тус бүр 1 хэсэг хариуцан хэсгийн хорооны гишүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахаар тогтлоо.
Эмт баг - Д.Мөнхзул /ССХ-ны нарийн бичгийн дарга/
Хайс баг - А.Дэлгэрмаа /ССХ-ны гишүүн/
Тоом баг - Б.Нансалмаа /ССХ-ны гишүүн/
Агар баг - Д.Цэнгэлдорж /ССХ-ны гишүүн/
Бэлтэс баг - Х.Адилмаа /ССХ-ны дарга/