Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2020 оны 04 сарын 17-ны өдөр 57.1%-ийн ирцтэй хуралдаж:
1. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон самбар байршуулах байршил тогтоох
2. Сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо тогтоох тухай
3. Ээлжит сонгууль зохион байгуулах сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүн байгуулах санал хүргүүлэх тухай асуудал хэлэлцэж, сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон самбарыг Эрүүл мэндийн төвийн хашааны баруун урдаас "Энхийн тун" эмийн сан хүртэл төв гудамжны 2 талаар байрлуулах, сумын ИТХ-ын тойргийн тоог 5, мандатын тоог 21 байхаар тогтож, сумын сонгуулийн хороог 7-н гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг аймгийн сонгуулийн хороонд хүргүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
Хуралдаанд:
ИТХ-ын Тэргүүлэгч Д.Нямдэлгэр, П.Нямхүү, Т.Мөнхцэцэг, П.Энхтуяа нар хүрэлцэн ирэв.