Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс жил бүр "Шидэт Санта" аян өрнүүлж, зорилтот бүлгийн хүүхэд багачуудыг баярлуулдаг билээ. Баянзүрх сумын УЗН-ийн анхан шатны хороо, Өсвөрийн улаан загалмай бүлгийн сурагчид тус аяныг амжилттай зохион байгуулж, тус сумын 7 аж ахуй нэгж, байгууллага, 2 ТББ, 89 хувь хүн, сурагчид аянд нэгдлээ.
Аяны хүрээнд нийт 89 бэлэг цуглуулж , 12 сарын 30-ны өдөр хүүхэд багачуудад бэлэглэв.
Аянд нэгдсэн Төрийн байгууллага:
- ИТХ, ЗДТГ
- М.Санжаа захиралтай ЕБС 12 хүүхдэд хичээлийн хэрэглэлтэй цүнх
- Б.Нансалмаа эрхлэгчтэй Хүүхдийн Цэцэрлэгийн хамт олон
- Д.Цэнгэлдорж эрхлэгчтэй Соёлын төвийн хамт олон
- Ахмадын хороо "Увидас" чийрэгжүүлэлтийн төвийн ахмадууд
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн П.Эрдэнэчулуун
- Х.Нарангэрэл захиралтай "Өргөн бэлтэс" ХХК
- П.Нямхүү захиралтай "Өсөх хишиг" ХХК
- Г.Болортуяа эрхлэгчтэй ХААН банкны хамт олон болон болон аянг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Өсвөрийн Улаан Загалмай бүлгийн сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.