ИТХ-ын ээлжит XV хуралдаан 2019 оны 12 сарын 19-н буюу энэ долоо хоногийн 4 дэх өдөр хуралдахаар тов тогтоод байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт
 - Сумын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл батлах
 - Сумын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөв батлах тухай
 - 2020 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах тухай
 - 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай
 - Сумын ИТХ, Тэргүүлэгчдээс 2019 онд хийсэн ажлын тайлан хэлэлцэх
 - Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх хугацааг товлон тогтоох, ажлын хэсэг байгуулах тухай
 
