Баянзүрх сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн "Өсвөрийн улаан загалмай" бүлгэмийн сурагчид "ШИДЭТ САНТА" аянд нэгдлээ.
Тус аяныг МУЗН-ээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулах, хүнлэг тусч үзлийг түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн болон улаан загалмай бүлгэмийн залуучуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
"Шидэт санта" аянд нэгдэх анги хамт олон, байгууллага нь хамгийн багадаа 5 бэлэг цуглуулан дурсгалын зураг татуулан дараагийн анги хамт олныг уриалан дуудах замаар явагдах бөгөөд цуглуулсан бэлгийг тус сумын зорилтот бүлгийн хүүхдүүдэд тарааж өгөх ажлыг 12 дугаар сарын 20-25ны хооронд зохион байгуулах юм.
Өсвөрийн улаан загалмайч хүүхэд багачууддаа амжилт хүсье.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Аянд нэгдсэн сурагчид
- Б.Отгонбямба - 8б
- М.Мишээл - 8б
- Б.Өүлэнхишиг - 8б
- Х.Золжаргал - 8б
- Б.Отгонхишиг - 8б
- Б.Хулан -9б
- Б.Номиндарь -8б
- Н.Цэвэлмаа -11а
- Б.Уянга -7а
- Э.Ариунзул -8а
- Б.Лхагвадорж - 11а
- Д.Даваадулам - 11б