БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"МОБАЙЛ ТЕХНОЛОГИ" БАЯНЗҮРХ СУМАНД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2019-11-23

          “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөлд манай аймгаас Баянзүрх сумын эрүүл мэндийн төв хамрагдаж,  17,0 сая төгрөгийн багаж тоног төхөөрөмжийг аймгийн хөрөнгө оруулалтаар  авч, үйл ажиллагааны нээлтээ хийлээ
         “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаана ч, хэзээ ч хүргэх “Мобайл технологи” буюу эрүүл мэндийн хөдөлгөөнт тусламж үйлчилгээ нь аливаа, хүн амын дунд зонхилон тохиолддог халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг газар дээр нь хийх, эмчлэх, хянах, хүн амын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг үүсгэх чухал ач холбогдолтой.
“Мобайл технологи”-ийг орон нутагтаа хэрэгжүүлснээр алслалт, газар зүйн онцлогоос хамаарч тусламж үйлчилгээнээс орхигдох магадлалтай хүн амд хүрч үйлчлэх, малчид зөвхөн эмнэлэг дээр үзлэг шинжилгээгээ хийлгэх биш гэртээ оношилгоо шинжилгээний анхан шатны тусламжийг /ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, цусны  шинжилгээ, сахар, холестерин тодорхойлох, сүрьеэ, БЗХӨ, элэгний В,С вирусын шинжилгээ гэх мэт/ авах, иргэд өвчлөлөөс эрт сэргийлэх, эмчлүүлэх боломж бүрдэх юм. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0