Баянзүрх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээ 2019 оны 10 сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр
- ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан хуралдаж - Хуралдаанаар Багийн хилийн цэс тогтоох, 2019 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх зарим ажлын нэршил, зориулалт өөрчлөх асуудлыг хэлэлцлээ.
- “Тогтоол танилцуулах аян”- 21 төлөөлөгч болон иргэд, албан байгууллагуудад 2019 оны Тэргүүлэгчдийн хагас жилийн тогтоолын эмхтгэл, танилцуулага тарааж байна.
- “Миний мэдэх Төлөөлөгч”эссэ бичлэгийн уралдаан явагдаж- Тус эссэ бичлэг шүлгийн уралдаанд ЕБС-ийн 9-12 дугаар ангийн 22 сурагч оролцож 1-р байр Д.Дэжидмаа, 2-р байр Б.Дуламсүрэн, 3-р байр Г.Энхтуул нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
- Бүтээлч ажлын хүрээнд Суурьтын дөрөлжний зам засах ажилд ИТХ, ЗДТГ болон цэргийн дүйцүүлэх албаны 4 залуу хамрагдаж үерт идэгдэж эвдэрсэн гуу жалгыг засварлаж тээврийн хэрэгсэл аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэв.