БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

2019-10-11

        2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан.
Энэхүү өдрийг жил бүр дэлхий нийтээр тодорхой уриалга чиглэлийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Охидын хүч тасралтгүй үргэлжилсээр” уриатайгаар 7 дахь жилдээ тэмдэглэгдэж байна. Тус өдрийг тохиолдуулан сумын ИТХ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий Боловсролын Сургуулийн захиргаа хамтран "Охид бүхэн хөөрхөн" арга хэмжээг 10 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 6-9 дүгээр ангийн 176 охид  сургалт мэдээлэл, хэлэлцүүлэгт хамрагдлаа. 
  1. ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Адилмаа - "Охидын эрхээ хамгаалах арга зам"  "108 утасны ач холбогдол"
  2. ЭМТ, ЕБС-ийн эмч Л.Дэлгэрмөрөн, П.Даваадэлгэр нар - "Охидын эрүүл мэнд"
  3. ЭМТ-ийн нийгмийн ажилтан П.Энхтуяа - "Дүүлэн нис охид минь", Охидын тулгамдсан асуудал 
  4. ЕБС-ийн багш О.Гарамлхамжав болон Охидын зөвлөлийн багш нар тус бүр сургалт мэдээлэл хийлээ. 
 "Охидын тулгамдсан асуудал" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдвэр гаргагчид, ЕБС-ийн захиргаанд хандаж уриалга гаргав. Хэлэлцүүлгээс гарсан саналууд:

Нэг: Сум орон нутгийн удирдлагуудад
             1.      Гудамж талбай төдийгүй, гэр бүлийн орчны архидалт, хүчирхийлэл, согтуугаар техник хэрэгсэл жолоодох гээд олон эрсдэлүүд тулгарч байна. Иймд энэ талын хууль эрхзүйн олон талт арга хэмжээг авч ажиллах
             2.      Сум орон нутгийн хэмжээнд нийтийн халуун усыг ажиллуулах
             3.      Сумын төвийн гэрэлтүүлэг, гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах
Хоёр: ЕБС-ын сургуулийн захиргаанд
             1.      Сургууль анги танхимын дулаан халаалтыг сайжруулах
             2.      ОО-ын хүрэлцээг нэмэгдүүлэх, бохирыг цэвэрлэж байх
             3.      Дугуйлан секц хичээллүүлэх, хүмүүжлийн ажил зохион явуулдаг байх
             4.      Сургуульд сэтгэл зүйч ажиллуулах
             5.      Сургууль дээр охидын өрөөг байгуулж, тохижуулж өгөх
             6.      Илтгэл мэтгэлцээний клуб, энэ талын багшийг урьж ажиллуулах
           7.      Биеийн тамирын хичээлийг чанартай оруулдаг байх, дэмий шуугиж байгаад гарч ирдэг
Гурав: Сургуулийн эмч, эрүүл мэндийн албанд
          1.      Охидын эрүүл мэндийн үзлэг хйих үед орчныг сайжруулах, /хаалт халхавч, өрөөний аюулгүй орчныг бүрдүүлэх гэх мэт /
           2.      Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг арга хэмжээг сургууль дээр зохион явуулдаг байх
          3.      Сургуулийн дотуур байрны орчны эрүүл ахуйг сайжруулах, ээлтэй орчныг бүрдүүлэх зэрэг саналууд гаргаж холбогдох албан тушаалтанд хүргэхээр болов.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0