1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг 10 дугаар сарын 01-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 29 жил болж буй бөгөөд манай улс тус өдрийг 1992 оноос тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.
Баянзүрх сум нь тэтгэврийн насны 378 ахмадтай. Ахмадын өдрийг тохиолдуулан ИТХ, ЗДТГ, Ахмадын хорооноос олон төрөлт арга хэмжээ зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батцогт хагас сая төгрөг, аймгийн Засаг дарга Л.Ганболд 250 ахмадад гарын бэлэг гардуулав.
Ахмадын хүндэт тэмдэгээр Лутын Нямдорж, Ахмадын хорооны баярын бичгээр С.Дарьсүрэн, Д.Даваажий, сумын Ахмадын хорооны шагналаар Ч.Бумаа, С.Эрдэнэчимэг, Г.Өнөржаргал нар шагнууллаа.
"Баялаг бүтээгч ахмад" үзэсгэлэн худалдаа зохион байгуулж цагаан идээ, жимс жимсгэнэ, оёдол, бусад гэсэн төрлөөр шалгаруулж байр эзлүүлэв.
Цагаан идээ төрөлд :
- Ц.Үржин
- Б.Туул
- Я.Янжмаа нарын бүтээл
- Г.Өнөржаргал
- Ж.Бадамгаа
- Ш.Пүрэвээ нарын бүтээл
- Ж.Даваажав
- Нямсүрэн
- Л.Эрдэнэчимэг нарын бүтээл
- О.Нямхүү
- Нямсүрэн, Цэвээнсүрэн
- Лхагвасүрэн нарын бүтээл тус тус шалгарч шагналт байр эзлэв.
Ширээний теннис /эр/:
- Ц.Дашням
- Н.Мягмар
- Д.Андрей
- Б.Өнөр
- Б.Долгормаа
- Нарантуяа
- ЗДТГ-ын ахмадууд
- ЕБС-ийн ахмадууд
- Эмт багийн ахмадууд
- Б.Цэрэнжамц
- П.Дүүжий
- Я.Цэвэл, Т.Өвгий
- Л.Жүрмэд, Наранчимэг хос
- Н.Мягмар, Н.Баасанжав хос
- Энх-Амгалан, Н.Батмөнх нарын хос
- Б.Цэрэнжамц
- Л.Дүүжий
- Н.Баасанжав
- Ц.Лхагвасүрэн ахлагчтай баг
- Ж.Доржсүрэн ахлагчтай баг
- Жамъянмядаг ахлагчтай баг
- М.Бурмаа
- Ж.Бадамгаа
- Х.Пүрэвээ нар шалгарч шагнал гардаж авлаа.