Монгол Улсад Шилэн дансны тухай хууль 2014 онд батлагдаж 2015 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Тус хууль батлагдсанаар улс, орон нутгийн төсөв, өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж буй эсэхэд иргэд хяналт тавьж, төсвийн удирдлагыг хэрэгжүүлж буй шийдвэртэй танилцах боломж бүрдсэн юм.
Шилэн дансны тухай хуулийн 8.1-д заасны дагуу бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх боломжтой. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019.09.16-нд тус сумын ИТХ-ын дарга "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын удирдамж" баталж төсвийн 6 байгууллагын дотоод хяналтын нэгж, байгууллагын удирдлагуудад сургалт мэдээлэл өгч, хяналтын ажил явууллаа.
Санхүүгийн албаны дарга А.Дэлгэрмаа, ЗДТГ-ын нягтлан бодогч М.Баасанжав нар "Шилэн дансны тухай", "Байгууллагын дотоод хяналтын нэгж" сургалт явуулж, ИТХ-ын нарийн бичгийн дарга нь байгууллагын дотоод хяналтын нэгжтэй хамтран төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн 6 байгууллагын шилэн дансанд оруулж буй мэдээлэлтэй танилцаж, хяналт хэрэгжүүлэв.
Шилэн дансанд тавих хяналтыг 10 үзүүлэлтийн дагуу хэрэгжүүлж дүгнэлт гаргалаа. /2019 оны байдлаар/
№
|
Байгууллагын нэр
|
Нийт оруулсан мэдээний тоо
|
Хугацаа хэтрүүлсэн мэдээний тоо
|
Гүйцэтгэлийн чанар /%/
|
Авах ёстой оноо
|
Авсан оноо
|
1
|
Хөвсгөл аймаг Баянзүрх сум /Төсвийн ерөнхийлөн захирагч/
|
93
|
7
|
92,4%
|
7
|
7
|
2
|
ИТХ
|
97
|
12
|
87,6%
|
7
|
6
|
3
|
ЗДТГ
|
98
|
14
|
85,7%
|
7
|
5
|
4
|
ЕБС
|
91
|
23
|
74,7%
|
7
|
6
|
5
|
ЭМТ
|
95
|
28
|
70,5%
|
7
|
5,5
|
6
|
СӨББ
|
94
|
23
|
75,5%
|
7
|
5
|
7
|
Соёлын төв
|
94
|
23
|
75,5%
|
7
|
7
|
Зарим байгууллагууд мэдээллээ оруулсан боловч ойлгомжтой биш, мэдээллээ шинэчлээгүй, мэдээлэл хэвлэх боломжгүй ,төсвийн зарлагын утга бүрэн бичээгүй зэрэг нийтлэг зөрчил ажиглагдав. Мөн Шилэн дансны тухай хуулийн 6.9, "Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга нийтлэг стандартыг тогтоох тухай " ЗГ-ын 2016 оны 29 дүгээр тогтоолын 5.1-д заасны дагуу "Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, ажил, үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн талаарх улирал бүрийн мэдээллийг дараа сарын 15-ны дотор маягтын дагуу цахимаар мэдээлэх" ёстой билээ. Одоогоор тус суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл оруулаагүй байна. Тухайн хэрэгжүүлсэн хяналтын дагуу ИТХ-аас холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлэн ажиллах юм.