БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавив

2019-09-12

ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьсан ажлын тухай

2019.09.12                                                                                                                                     Алтраг

 

ИТХ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “”Баянзүрх сумын ЕБС, Хүүхдийн цэцэрлэгийн гал тогоо, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт буюу гал тогооны стандартад хяналт хийх ажлын удирдамж”-ийн дагуу 2019 оны 09 сарын 12-ны өдөр дээрх байгууллагуудын гал тогоо, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч компаний үйл ажиллагаатай танилцав.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд:

1.    Д.Нямдэлгэр – ИТХ-ын дарга

2.    Х.Адилмаа – ИТХ-ын нарийн бичгийн дарга

3.    Б.Батбаяр – Засаг даргын орлогч

4.    П.Энхтуяа – ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

5.    Ш.Агар – БИНХ-ын дарга

6.    З.Наранцэцэг – Хүнс, ЖДҮ хариуцсан мэргэжилтэн нар ажиллаж, ЕБС-ийн захирал М.Санжаа, Нийгмийн ажилтан Г.Батсанаа, ЕБС-ийн эмч Б.Даваадэлгэр, нярав Б.Мөнхбат нар хамтран оролцов.

Хяналт хийх ажлыг дараах асуулгын дагуу явуулж, оноогоор дүгнэлээ.

Хяналт шалгалтын асуулт

Шаардлага хангасан

Шаардлага хангаагүй

Зарим нь шаардлага хангасан

1

Дээжний бүртгэл хөтлөлт /Нэг удаад бэлтгэсэн хоол, хүнснээс 150 граас доошгүй хэмжээгээр дээж авч +4 өөс+8 хэмд 48-72 цаг хадгалдаг, бүртгэлийг  тогтмол хөтөлдөг/

            5

0

2.5

2

Ус хадгалах савны зориулалт

5

0

2.5

3

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан эсэх

5

0

2.5

4

Гар угаах зааварчилгаа гаргах, угаалтуур

5

0

2.5

5

Хөдөлмөр хамгааллын хувцастэй эсэх /Ажиллагсад ажлын байранд ээмэг, бөгж,

зүүлт, бугуйн цаг,гарын хумс ургуулж будаагүй, гарын ариун цэврийг сахидаг эдгээрт хяналт тавьж бүртгэл хөтөлдөг, халад, гутал, хормогч, бээлий, үсийг бүрэн халхлахуйц толгойны өмсгөл зэрэг хувцсаар бүрэн хангагдсан, хэрэглэдэг, цэвэрхэн өнгө алдаагүй, 2-оос доошгүй ээлжийн хувцастай/

5

0

2.5

6

Мах, ногооны вандан, тавиур тус тусдаа, зориулалтын ууттай байх

5

0

2.5

7

Санал хүсэлтийн дэвтэртэй байх

5

0

2.5

8

Зааварчилгааны дэвтэртэй байх

5

0

2.5

9

Ялаа устгал хийх

5

0

2.5

10

Ариутгалын бодисын хэрэглээ

5

0

2.5

11

Дамжлагат угаалгыг зааврын дагуу байрлуулсан эсэх

5

0

2.5

12

Ажлын байрны өдөр тутмын угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг графикийн дагуу тогтмол хийдэг, бүртгэл хөтөлдөг

5

0

2.5

13

Мэргэжлийн тогоочтой /Мэргэжил дээшлүүлэн давтан сургалт явуулах тусгай хөтөлбөртэй, ажиллагсдыг сургалтад хамруулдаг, бүртгэлтэй/

5

0

2.5

14

Хоол амталгааны өдөртэй, тогтмол хэрэгжүүлдэг бүртгэл хөтөлдөг эсэх

5

0

2.5

15

Нийт оноо

 

 

 

 

Дээрх 14 асуултын дагуу нэгбүрчлэн танилцсан дүгнэлтээ сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж холбогдох байгуулагуудад зөвлөмж хүргүүлэх юм.

Доорх хүснэгтийн дагуу “Үдийн цай” хэрэглэгч 1-5 дугаар ангийн сурагчид, багш, эцэг эхчүүд нийлсэн 179 хүнээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүнг нэгтгэлээ.

Зураг 1: “Үдийн цай” хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны хуудас

                                                                                                                                                        

Судалгаанд оролцогчид хоолны амтанд сэтгэл хангалуун байх бөгөөд хоолны хэмжээ, чанарт анхаарах хэрэгтэй байгаа гэж хариулжээ.

Мөн Танд өөр санал хүсэлт байна уу? гэх нээлттэй асуултад:

*      Хоолны нэр төрлийг олшруулах

*      Цагтаа хоолоо өгөх

*      Тогооч нарын ур чадвар сайжруулах

*      Удирдлага болон захиалагчаас хяналт сайн тавих зэрэг асуудлыг голчлон бичсэн байна.

Дотуур байранд амьдардаг 6-аас дээш ангийн сурагчдаас дээрх төрлийн судалгааг үргэлжлүүлэн авч байна.

 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0