Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр тохиодог билээ. Энэ өдрийг тохиолдуулан ИТХ-ын ажлын албанаас 4 төрлийн арга хэмжээ зохион байгууллаа.
ЕБС-ийн 10, 11 дүгээр ангид "Мартах эрхгүй, давтах ёсгүй түүх" сэдэвт хичээл орж, 80 сурагчид брошур тарааж өгөв. Мөн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд "Хэлмэгдэгсэд" гар зургийн уралдаан зарласны дагуу 56 сурагч бүтээлээ ирүүлж
1-р байр - Д.Өлзий-Очир /9б анги/
2-р байр - Б.Янжинлхам /6в анги/
3-р байр - Б.Хулан /9б анги/
Тусгай байр - Б.Золзаяа /7б анги/
Тусгай байр - М.Мөнхбат /6в анги/ нарын зураг шалгарлаа. Б.Батчулуун багштай 8а ангийн сурагчид хамгийн олон бүтээл ирүүлж "Манлайлагч хамт олон"-оор шалгарч, дурсгалын зүйлээр шагнуулав. Тус уралдаанд идэвхтэй оролцсон Ц.Өнөржаргал багштай 6в анги, Н.Мягмарсүрэн багштай 6а анги, Б.Цэрэнлхам багштай 9б анги, Б.Долгормаа багштай 7б анги, Л.Батчулуун багштай 8а ангийн хамт олонд хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөн "Мартах эрхгүй, давтах ёсгүй түүх" хичээлд идэвхтэй оролцсон М.Олзхүү багштай 10а анги, Т.Жавзандулам багштай 11а ангийн хамт олонд хичээл сурлагын амжилт хүсэн ерөөе.
Мөн хэлмэгдэгсдийн ар гэрийн дурсамж яриаг цувралаар хүргэсээр байна.