Баянзүрх суманд TNC Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр, Хайс 2-р багийн нөхөрлөлүүд болон "Юу Энд Эй Мон" ХХК нарын хамтарсан төслийн хүрээнд "Сүүн зам" бяслагны үйлдвэр нээгдэж, үйл ажиллагаа нь эхлээд байна.
"Сүү зам" бяслагны үйлдвэр нь жилд 120 тн сүү, 12 тн бяслаг үйлдвэрлэх, өдөрт 800-1000 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол үнээний цэвэр сүүгээр Евро стандартын бяслаг үйлдвэрлэж Улаанбаатар хотод нийлүүлдэг.
Тус үйлдвэр нь малчдын сүүг байгаа газраас нь зах зээлийн ханшаар авч буй нь малчдын амьдралд том хөрөнгө оруулалт болж байгааг онцлох хэрэгтэй.