Баянзүрх сумын хуучин Засаг даргын Тамгын газрын байр нь 1976 онд баригдаж, 1979 онд ашиглалтад орж байжээ.
2019 онд шинээр ЗДТГ барихад улсын төсвөөс 1,2 тэрбум төгрөг тусгаж, барилгын ажил гүйцэтгэгч компаниар "Хөвсгөл Батчандмань" ХХК шалгаран ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
2019 оны 05 сарын 06-ны зуны тэргүүн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Батцогт нар суманд ажиллаж ЗДТГ-ын шинэ байрны шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.