Жил бүрэн уламжлал болгон зохион байгуулагддаг "Хөгжлийг бүтээгч хүүхэд-2019" бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 02-ны өдөр боллоо. Тус тайлан-үзэсгэлэнд 6-12 дугаар ангийн сурагчид Газарзүй, Хими, Биологи, Физикийн хичээлээр сурсан зүйлээ ашиглан сонирхолтой бүтээлүүд урлан нийтэд танилцуулав.
Сурагчид маш олон шинэ санаа, өвөрмөц шийдэл агуулсан бүтээлүүд урласан нь багш, эцэг эхчүүдийн талархалыг хүлээж байлаа.
Бүтээлийн үзэсгэлэнд оролцсон нийт сурагчид, багш нартаа ажлын их амжилт хүсэн ерөөе.