БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ЭМТ, ТООМ БАГИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭ...

2019-03-26

    Тоом, Эмт багийн хуралдаан энэ сарын 23, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 2020 онд Орон нутаг хөгжлийн сангаар хийгдэх ажлын санал эрэмбэлэх, Хэрэглээний модны лимит тогтоолгох санал уламжлах, Зуслан, хаваржааны газар сонгох, БИНХ, Багийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагаанд үнэлэгээ өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов. 
Хуралдаанд оролцогсдод сумын ИТХ-аас "Зудыг давсан зузаан туршлага" ном, "Архи тамхины эсрэг ҮГҮЙ гэж хэлье" брошур, Хүүхэд хамгааллын асуудлаар тараах материалыг давхардсан тоогоор 143 иргэнд хүргэж, БИНХ-ын дарга, Багийн Засаг даргын үйл ажиллагааг дүгнэх санал асуулгыг 120 иргэнээс авч дүнг нэгтгэлээ. 
Тоом 3-р багийн иргэдээс гарсан санал хүсэлт: 
  1. Иргэдийн саналыг сайн сонсож, түүний дагуу тодорхой ажил зохион байгуулж, тайлагнадаг байх
  2. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажил сайжруулах
  3. Алтрагийн зам засах
  4. Архины хэрэглээг багасгах арга хэмжээ авах
  5. БИНХ-ын дарга, Засаг дарга нар санаачлагатай ажиллах
  6. Нутаглаж буй газраасаа хэрэглээний мод авдаг байх
  7. Хандив тусламжийг зохих эзэнд нь олгож байх
  8. Залуу малчдад өвөлжөө, хаваржааны газар олгох
  9. Багт узельтэй болох 
Эмт багийн иргэдээс гарсан санал: 
  1. Багийн иргэд дунд спорт, урлагийн тэмцээн зохион байгуулж байх
  2. Бэлчээр, худаг усны асуудлыг даруй шийдвэрлэх
  3. Айл өрхөөр орж, санал хүсэлтийг нь сонсож байх
  4. Багийн дарга багтаа тогтвортой ажиллах
  5. Модны гоожингийн асуудал шийдвэрлэж өгөх
  6. Багийн иргэдийг хуралд сайн оролцуулах, зараа сайн тарааж байх
  7. Багийн төвд хогийн цэгтэй болох зэрэг асуудлуудыг санал асуулгын хуудсаар тавьжээ. 
ИТХ-ын ажлын алба

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0