БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

ОУ-ын ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС...

2019-03-08

         ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тус суманд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. 3 сарын 07-ны өдөр НАМЭХ-оос ӨРГӨМЖИТ ЭЭЖүүдийг шалгаруулах баярын үйл ажиллагаа зохиосон бол 3 сарын 08-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эмэгтэйчүүдийн холбооноос "ЭЭЖ БАХАРХАЛ" хүндэтгэлийн арга хэмжээ явуулж, үе үеийн төлөөлөгч эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ. 
               Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1995-2016 оны ээлжит сонгуулийн дүнгээр 
1. П.Нансалмаа
2. Б.Энхжаргал
3. Н.Хүүхэнжий
4. Б.Энхтайван
5. Л.Бямбасүрэн
6. П.Энхтуяа
7. Ц.Бузмаа
8. Н.Баасанжав
9. Т.Мөнхцэцэг
10. Ш.Агар
11. Д.Мандах
12. Н.Долгорсүрэн
13. Р.Цэрмаа
14. Б.Хишигжаргал
15. М.Баасанжав         нарын 15 эмэгтэй сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Цаашид Нутгийн Өөрөө Удирдах ёсны байгууллагатай ажил, амьдралаа холбосон нийт эмэгтэйчүүддээ  хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өргөжүүлж, уламжлал болгон зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ үеэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Пүрэвийн ЭНХТУЯА төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар энгэрээ мялаалаа. 
       Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос: 
"Ачит  ээж" -ээр -   Ш.Жаргал, С.Шагдарсүрэн
"Буянт ээж"-ээр -  Н.Дариймаа, Ц.Цэрэндулам
"Дархан ээж"-ээр  - Г.Мягмар, Н.Хожной нарыг шалгаруулав.  Баярын үйл ажиллагааг өргөн дэлгэр зохион байгуулсан сумын Эмэгтэйчүүдийн холбоо болон НАМЭХ-ны удирдлагуудад халуун баяр хүргэе.
         Эмэгтэйчүүд нийгмийн бүхий л үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож төрийн албан хаагчдын 60 гаруй хувь, улс төрийн намын гишүүдийн 50 гаруй хувийг эзэлдэг боловч шийдвэр гаргах түвшинд 22%-ийг эзэлж буй нь маш бага үзүүлэлт юм. Цаашид эмэгтэйчүүд өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, бодит шийдвэр гаргахын тулд эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л түвшинд гаргаж, бие биеэ дэмжин ажиллах зайлшгүй шаардлага бий.

                 НИЙТ ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХАЛУУН МЭНДИЙГ ХҮРГЭЭД, ЦАГААН ЭНЕРГЭЭР ГЭРЭЛТЭЖ ЯВАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0