БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ" ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-03-06

          Тус сумын Ерөнхий боловсролын сургуулиас Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг угтан охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалья сэдэвт дэвжээ тэмцээнийг 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулав.  Тэмцээнд 6 анги оролцож багийн мэндчилгээ, багуудын дундах асуулт, хариултын тэмцээн,  гэрийн даалгавар, ахлагчийн дундах асуулт хариултын тэмцээнээр өрсөлдөж нийлбэр дүнгээр
1-р байр - 11а анги 
2-р байр - 11 б анги
3-р байр - 12 а анги  тус тус шалгарлаа.  
                     Багууд, багийн ахлагч нарын дундах асуулт, хариултын тэмцээнийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиас бодит байдалтай нийцүүлэн бэлдсэн нь хүүхдүүд уг хуулийн талаар ойлголттой болох, хүчирхийллээс өөрийгөө болоод бусдыг хамгаалах, хүчирхийллийг үл тэвчих, үл үйлдэх ёс суртахуун төлөвшихөд түлхэц болсоныг удирдлагууд дурьдав.

            Тэмцээнд оролцсон багууд:
11а анги - Бөмбөрцөг баг
12а анги - Гэр бүл баг
10б анги - Ирээдүй баг
11б анги - Энэрэл 
10а анги - Онч мэргэн баг
9б анги - Бид хамтдаа баг 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0