БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

Шинийн 8-ны билэгт сайн өдөр дээдийн ном хуруулав

2019-02-13

      17 дугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Баянзүрх сумын "Ахмадын золголт-2019", буддын шашны дээдийн ном хуруулах, зул өргөх хүндэтгэлийн үйл ажиллагааг ЗДТГ-ын зүгээс зохион байгуулав. 
      Дээдийн ном хурах үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн сүсэгтэний холбооны тэргүүн Жалбаажамц, Цэцэн хүрээ, Дашчойлон хийдийн унзад Баасандорж, лам Батбаяр, Галбаабадраа нар урилгаар оролцож, буяны ном хурж, зул өргөв. 
"Ахмадын золголт-2019" арга хэмжээг өргөн дэлгэр явуулж, баг байгууллагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн нь тэдний талархлыг ихэд хүлээлээ. Уг үйл ажиллагааны үеэр тус сумын өндөр настан Дэмбэрэлийн Андрей төрийн дээд шагнал "Алтан гадас одон"-оор энгэрээ мялаав. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0