БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

САР ШИНИЙН БАРИЛДААНЫ ТОЙМ...

2019-02-01

     Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг угтаж тус суманд хүчит бөхийн барилдаан зохион байгууллаа.  Уг барилдаанд с/з Б.Батбаясгалан түрүүлж, с/з Т.Баасан-Очир үзүүрлэж, с/н Б.Эрболд, с/з Э.Ганзориг нар шөвгөрөв. 
        Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Т.Батбямба 15-н даваагаар түрүүлж, 2-р багийн Батбаяр 11-н даваагаар 2-т, 3-р багийн Баттулга 11н даваагаар 3-т, 2-р багийн Г.Пүрэвхишиг 11-н даваагаар 4-т, 2-р багийн Н.Шинэбаяр, 3-р багийн П.Цэрэнчимэд нар 5,6-р байр эзлэв. 
       Түрүү бөхийн шагналд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Галсангийн Батцогт 200,000 төгрөг, сумын Үндэсний бөхийн холбоо 2-10 дугаар байранд шалгарсан бөхчүүдэд нийт 480,000 төгрөгийн бай шагнал олгосон байна. Барилдааны үеэр 10 азтай үзэгчид 100,000 төгрөг, 2 азтанд 25 кг гурил, супер азтанд тавгийн идээ олголоо.

    Мөн Сумын ИТХ, "Уул-Ухаан" ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын тэргүүн, АНУ-ын Монтанагийн Их Сургуулийн багш  Д.Бадмаа,  З.Бат-Эрдэнэ нарын 10 өрхөд олгосон гарын бэлэг, сар шинийн мэндчилгээг хүргэлээ. 

"Уул-Ухаан" ТББ-ын гарын бэлгийг:

 Д.Баасанчулуу -  Эмт баг
Ш.Баасандолгор - Эмт баг
А.Оюун - Тоом баг
Д.Сарантуяа - Тоом баг
Д.Отгонцэцэг - Хайс баг
Д.Амгалан - Хайс баг
Г.Буяндалай - Бэлтэс баг
Т.Цолмон - Бэлтэс баг нарт олгов.

Та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0