Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус сумын ИТХ, ЗДТГ-аас Үндэсний бөхийн барилдаан, АИХ-ын депутат Л.Батчулууны нэрэмжит шилдэг БАГ шалгаруулах шатрын тэмцээнийг тус тус зохион байгууллаа. 
Үндэсний бөхийн барилдаанд с/з Т.Баасан-Очир түрүүлж, с/з Б.Хадбаатар үзүүрлэн, с/з Б.Батбаясгалан, с/н Б.Уламдэлгэр нар шөвгөрлөө. Мөн цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд Эмт багийн залуу бөх Т.Батбямба түрүүлж, Хайс багийн Э.Батбаяр 2-р байр, Тоом багийн Г.Тулгаа 3-р байр, Хайс багийн Г.Пүрэвхишиг 4-р байр, Н.Шинэбаяр 5-р байр, П.Цэрэнчимэд 6-р байрт тус тус шалгарсан байна. 
АИХ-ын 380- р тойргийн депутат Л.Батчулууны нэрэмжит шатрын тэмцээнд нийт 85 тамирчид оролцож, 
- Насанд хүрэгчид /эр/ /эм/
 
- Б.Баярмагнай 1. Б.Мөнх-Эрдэнэ
 - Д.Мөнхбат 2.Т.Солонго
 - Б.Сэргэлэнбаяр 3. Х.Адилзаяа
 
- 13- 18 нас /эр/ /эм/
 
- Г.Одхүү 1. Б.Хулан
 - Б.Сүх-Эрдэнэ 2.Т.Хишигбуян
 - Б.Сүхболд 3.Б.Энхдалай
 
- 6-12 нас /эр/ /эм/
 
- Б.Пүрэвбаяр 1. Б.Бүжинлхам
 - Б.Гантогтох 2. Г.Номин-Эрдэнэ
 - О.Мөнгөнцоож 3. Д.Одончанцал нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
 
       Багийн нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН байранд Э.Ганзориг даргатай Тоом 3-р баг шалгарч ЦОМ, мөнгөн шагнал, ДЭД байранд Ц.Хишигбаяр даргатай Бэлтэс 5-р багийн хамт олон шалгарлаа. 
     Шатрын тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж ажилласан Засаг даргын орлогч Б.Батбаяр, ЕБС-ийн багш Д.Түвшинбаяр, Н.Мягмарсүрэн, Б.Сэргэлэнбаяр нарт ажлын өндөр амжилт хүсье. 
