Аймгийн ИТХ-аас батлан гаргасан "Төр иргэний гүүр" хөтөлбөрийн хүрээнд "Төлөөлөгчийн манлайлал-2018" арга хэмжээг Шишхэд бүсийн Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ сумдын дунд 2018. 10 сарын 31, 11 сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 
Арга хэмжээний үеэр: 
- "Төлөөлөгчийн манлайлал" сургалт, хэлэлцүүлэг
 - Дэвжээ тэмцээн
 - Олс таталт, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж багийн нийлбэр дүнгээр Улаан-Уул сум Тэргүүн байр, Цагааннуур сум Дэд байрыг эзлэв.
 
