БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

БАЯНЗҮРХЧҮҮД "АХМАДЫН БАЯР-2018" АРГА ХЭМЖЭЭГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ

2018-10-01

  "Ахмадын баяр-2018" арга хэмжээг сумын Засаг дарга Б.Баярмагнай, Ахмадын хорооны дарга Л.Эрдэнэчимэг нарын санаачлагаар албан газруудын дарга,  эрхлэгч,  багийн Засаг дарга нар хамтран зохион байгуулалт хийж ахмадуудаа сайхан баярлууллаа.  “Ахмадын баяр-2018” арга хэмжээний үеэр

  “Баялаг бүтээгч ахмад” үзэсгэлэн худалдаа

        Буухиа тэмцээн

3.     Софт волейвол

4.     Дархад дууны тэмцээнүүдийг зохион явуулав.

 

"Баялаг бүтээгч ахмад" үзэсгэлэн худалдаанд 20 гаруй ахмадын 86 нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж:

        Сүү цагаан идээ төрөлд   Агар багийн Баялаг нөхөрлөлийн Б.Туул тэргүүн байр, Хайс багийн Ц.Үржин, Тоом багийн Д.Удвал нар 2,3-р байрыг эзлэв.

        Гар урлал төрөлд    Ж.Сүрэнжав ахлагчтай “Насны буян” нөхөрлөл тэргүүн байр, Д.Саранцэцэг,  Д.Оюунбилэг нар 2,3-р байр

       Байгалийн баялаг, бусад   гэсэн төрөлд Тоом багийн малчин Г.Өнөржаргал, Н.Дэнсмаа, Я.Янжмаа нар шалгарсан байна.

       Буухиа тэмцээнд    Ц.Лхагвасүрэн ахлагчтай Бэлтэс баг түрүүлж, Эмт, Тоом багууд дараагийн байранд

Софт волейволд   С.Сүхээ ахлагчтай Эмт баг тэргүүлж Хайс, Бэлтэс багууд удааллаа.

Дархад дууны тэмцээнд мартагдсан эзэнтэй дууны төрөлд Агар багийн өндөр настан Хасын Чулуун түрүүлж, Бэлтэс багийн Б.Цэрэнжамц, Тоом багийн Ч.Буриад нар удаалж үзэгч олноо баясгав.

        Ахмадын баярын дараагийн нэг арга хэмжээ бол ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР тэмдэглэх үйл ажиллагаа байлаа.

1.     ЗДТГ- 93 настай - Ч.Найдан

2.     Тоом-III баг 93 настай - Ж.Хорлоожий

3.     Бэлтэс-Y баг 80 настай - З.Цэнджав

4.     ЕБС 79 настай  - Х.Отгой

5.     Хайс-II баг 79 настай - Л.Хурлиг

6.     Эмт-I баг 79 настай - З.Маньбадар

7.     СӨБ 73 настай - С.Думбаа

8.     ЭМТ –ахмад эмч - Д.Ганбат

9.     Агар баг ахмад багийн дарга - Н.Гал-Эрдэнэ

10.            Цаг-Уур ахмад цаг уурч - Т.Давгадорж нарын хөдөлмөр алдрыг сумын ахмадын хороотой хамтран тэмдэглэлээ.

    Төр, нийгэмд олон жил үр бүтээлтэй ажиллаж, алдар гавьяагаа дуурсгасан Чойдоржийн НАЙДАН-г "Ахмадын гавьяа" медалиар, Осорийн НЯМХҮҮ-г "Эрүүл мэндийн ТЭРГҮҮНИЙ ажилтан" цол тэмдгээр тус тус шагнав.

     Ахмадын баярын үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Л.Ганболд санхүүгийн дэмжлэг үзүүлж шагнал, хүндэтгэлийн арга хэмжээнд 500.000 төгрөг,  9 ахмадад тус бүр 100.000 төгрөг, 100 ахмадын гарын бэлэг өгснийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Батцогт хүлээлгэн өгөв.

       Мөн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Батцогт хувиасаа цэнгүүний үйл ажиллагаа болон зарим ахмадад гарын бэлэг болгож сая гаруй төгрөгийг санхүүжүүлсэнд нийт ахмад талархан хүлээн авлаа.


ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0