БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

2018 оны Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа

2018-08-13

       ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛӨӨС СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬСАН АЖЛЫН ТАЙЛАН

                                                                                                                                        2018.08.13

          Сум хөгжүүлэх сан гэж сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор МУЗГ-ын 2011 оны 134 дүгээр тогтоолоор /уг тогтоол ЗГ-ын 2016 оны 153-р тогтоолоор хүчингүй болсон/ анх байгуулагдсан. 2011-2014 онд Улсын хэмжээнд нийт 84,0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Сум хөгжүүлэх санд” татан төвлөрүүлж 330 суманд хүн ам, эдийн засгийн боломжит нөхцөл байдлаас хамааруулж сумдад хуваарилалт хийжээ. 

          Засгийн газрын 2016 оны 153-р тогтоолын 3-р зүйлд заасны дагуу сумын ИТХ  Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг билээ. Баянзүрх сумын ИТХ-нь  "Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус зөвлөл"-ийг  2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 тоот тогтоолоор 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд хяналт тавих зөвлөлийн гишүүд, Төрийн сан, Жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нарын хамтарсан бүрэлдэхүүн уг сангаас зээл авсан иргэдийн зээлийн, эргэн төлөлт, ашиглалт, зарцуулалт, тайлагналттай танилцаж, хяналтын үйл ажиллагааг 2018 оны  08 дугаар сарын 10-11ний хооронд хэрэгжүүллээ.

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН БАЯНЗҮРХ СУМАНД

       2011-2018 /эхний хагас жил/ онд нийт 61 иргэнд 574.3 сая төгрөг олгосноос зээлийн эргэн төлөлт 471 сая байгаа бөгөөд 2018 оны 08 сарын байдлаар 24,067 сая төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл, 243.736 мянган төгрөгийн зээлийн алданги байгаагаас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 3 зээлдэгчийн 2,076,368 төгрөгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 6 зээлдэгчийн 13,749.167 төгрөгийг эргэн төлүүлэхээр шилжүүлжээ. 2018 онд хугацаа хэтэрсэн зээлтэй зээлдэгчдэд 2 удаа хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад хугацаа хэтэрсэн зээлийн дүн багассан байна.

ОН

 ЗЭЭЛД ХАМРАГДСАН ААНБ, ИРГЭД /тоо/

ОЛГОСОН ЗЭЭЛ

ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ

2011

10

62 сая

5,8 сая

2012

3

7,5 сая

23,2 сая

2013

11

169,0 сая

52,3 сая

2014

9

88,0 сая

84,0 сая

2015

6

76,8 сая

67,1 сая

2016

4

39,0 сая

76,9 сая

2017

8

67,0 сая

89,4 сая

2018

10 /эхний хагас жил/

65,0 сая

72,3 сая

 

Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээг харуулвал:

Он

Хугацаа хэтэрсэн дүн сая.төг

2013

2,065 сая

2014

6,108 сая

2015

7,736 сая

2016

4,155 сая

2017

3,307 сая

 

2018 оны Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа

2018 онд Сум хөгжүүлэх сангаас 65 сая төгрөгийг төсөл нь шалгарсан 10 иргэнд  олгожээ. 

Зээл авсан иргэд

Зээлийн хэмжээ

Зориулалт

Үйл ажиллагаа эхлүүлсэн эсэх

1

Б.Ган-Эрдэнэ 

13,0 сая

"Агар Хайрхан" үйлчилгээний төв, амралтын газар барих

8х10 харьцаатай үйлчилгээний төв байгуулсан. Үйл ажиллагаа нь явагдаж байгаа.

2

"Агар Хайс" ХХК

15,0 сая

Зочид буудал, граш барих

Автомашины граш, Зоогийн газрын өргөтгөл барьсан. 3 иргэн ажлын байраар хангаж, НДШ төлж, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа.

3

Н.Болортуяа

4,0 сая

Дэлгүүрийн өргөтгөл барих

Дэлгүүрийн өргөтгөл барих ажлыг одоо эхлүүлж байгаа.

4

Б.Отгончимэг

3,0 сая

Оёдол, эсгүүр хийх, монгол дээл хувцас урлах

Хяналт шалгалтын комисс очих үеэр хөдөө байсан. Утсаар асуухад бүх материалаа татаж, ажлаа эхлүүлсэн гэв. Хяналт тавих комисс дараа очиж үйл ажиллагаатай танилцахаар болов.

5

Х.Уранчимэг

3,0 сая

Оёдол, эсгүүр хийх, монгол дээл хувцас урлах

Хяналт шалгалтын комисс очих үеэр байхгүй байсан. Утсаар асуухад бүх материалаа татаж, ажлаа эхлүүлсэн гэв. Хяналт тавих комисс дараа очиж үйл ажиллагаатай танилцахаар болов.

6

Ж.Сүхбаатар

4,0 сая

Төрөл бүрийн цахилгаан гагнуур хийх

Төрөл бүрийн гагнуурын ком багаж авсан. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. 1өрх ажлын байраар хангагдаж байгаа. НДШ төлж байгаа

7

Ж.Батжаргал

2,0 сая

Дугуй засварын газар ажиллуулах

Дугуй засварын багаж авсан. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. 1 өрх ажлын байраар хангагдаж буй. Дугуй засварын ком багаж 3-4 сая байгаа тул энгийн багаж авсан, цаашид ком багаж авах хүсэлтэй гэв.

8

П.Билэгсайхан

2,0 сая

Төмрөөр төрөл бүрийн зуух, чиргүүл, усны тэрэг, машины чиргүүл хийх

Хяналт шалгалтын комисс очиход 1 машины чиргүүл, 1 усны тэрэг, жимсний савар зэрэг хийсэн байв. Урьд нь хийсэн материалуудаа зарсан гэв. Зээлийн мөнгөөрөө багаж, гаапуу төмөр авч бүтээгдэхүүн хийн борлуулж эргэлтэнд оруулж байгаа.

9

Д.Энхтайван

4,0 сая

Малын эмийн сан ажиллуулах

8х8 харьцаатай эмийн сангийн байр барьсан. Одоо доторлогоог нь хийж ашиглалтад ороход бэлэн болсон байв. Пийшингээ барьж дуусаад малын эм, тарилгаа татаж үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

10

Д.Оюунчимэг

15,0 сая

Сүү, цагаан идээ боловсруулах цех байгуулах

Хяналтын комисс очиход сүүгээр төрөл бүрийн ааруул, жимсний варень хийж, хаяг шошгоо хэвлүүлсэн, зарж борлуулах лаборторийн шинжилгээний бичгээ авсан байв.

 

1. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, аж ахуйн нэгж байгууллага зээлээ зориулалтын дагуу ашиглаж буй эсэх

2018 онд зээл авсан иргэд зээлээ бүгд зориулалтын дагуу ашиглаж буй бөгөөд одоогоор гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй байна.

2. 2018 оны Зээлийн эргэн төлөлтийн хүү одоогоор хэвийн төлөгдөж байна. 

Дүгнэлт

 

1.    Цаашид сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгахад анхаарч төсөл сонгон шалгаруулах чиглэл, хугацааг ард иргэдэд мэдээллийн олон суваг ашиглан хүргэх, төслийн тайлагналтыг тухай бүр авч байх

2.    Төсөл сонгон шалгаруулахдаа төсөл хэрэгжүүлснээр бодитой үр дүн харуулж, үр нөлөөтэй байх эсэхэд дүн шинжилгээ хийж байх, төслөөс гарах бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хэмжээ бага, өрсөлдөгч ихтэй чиглэлд зээл олгохдоо тухайн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний бусдаас ялгарах онцлог шинж чанар, мэдлэг туршлагыг харгалзан үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх зорилготой төсөлд зээл олгох

3.    Сумын ИТХ-аар ЖДҮ-ийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тухай бүр батлуулж уг чиглэлд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг явуулах

4.    Зээл авсан иргэдийн санал сэтгэгдэлийг асуухад анх төсөл бичихдээ тооцож оруулсан мөнгөн дүнгээсээ бага мөнгө авахад үйл ажиллагааны зардал дутагдаж байгаа гэж ярьж байх тул анхны төсөлд заасан мөнгөн дүнг нь  сайтар нягталж, үйл ажиллагаа бүрэн эхлүүлэх боломжит хэмжээгээр олгох тал дээр анхаарах

 

 

 

 

 

Тайлан бичсэн:

Хяналт тавих орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга

                                                                                         ......................   Х.Адилмаа

Хяналтын зөвлөлийн гишүүд:

..............................  ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Н.Лхагвадулам

............................Төрийн сангийн мэргэжилтэн Ц.Хишигбаяр

 

 

                                                                                                                                           

Хавсралт: Төсөл хэрэгжүүлэгч иргэдийн бүтээгдэхүүн, эхлүүлж буй ажлын зураг хавсаргав.

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0