БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

"Нөхөрлөл хөгжил-2018" наадмын эргэн тойронд...

2018-08-28

       2017-2019 онд Дэ Нэйчи Консерванси (TNC) ТББ нь “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийг Ховд аймгийн Дарви, Чандмань Хөвсгөл аймгийн Баянзүрх, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумдын нутагт  хэрэгжүүлж байна. 
         Уг байгууллагын санаачлагаар Баянзүрх суманд 2018.08.20-08-21ний өдрүүдэд нөхөрлөлүүдийн хамтын ажиллагаа дэмжих, чадавхжуулах зорилгоор "Нөхөрлөл хөгжил-2018" арга хэмжээ зохион байгуулагдлаа.  Наадмын үеэр  туршлага судлах уулзалт, сургалт,  үндэсний бөхийн барилдаан, шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, шилдэг нөхөрлөлүүд шалгаруулах, дэвжээ тэмцээн, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүд болов. 
Сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжийг Баянзүрх сумын Хайс Бүгт ,Хайс төгс, Баялаг, Баянбуриад, Батсоёл    нөхөрлөлд олгосон бөгөөд  Шилдэг нөхөрлөлөөр:
  1. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын "Уулын ар" нөхөрлөл-1,0 сая төгрөг
  2. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын "Хайс Бүгт" нөхөрлөл- 800,0 мян төгрөг
  3. Ховд аймгийн Дарви сумын "Сутайн баялаг" нөхөрлөл- 600,0 мян төгрөг
  4. Ховд аймгийн Чандмань сумын- 400,0 мян төгрөг /тусгай байр/  
  5. Шилдэг нөхөрлөл бүхий сумаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сум шалгарлаа.
                    Үндэсний бөхийн барилдаанд с.з Б.Батбаясгалан түрүүлэж,с.з Б.Хадбаатар үзүүрлэв 
Уг байгууллага нь төсөл хэрэгжигч сумдын малын тоо толгой, өсөлтийг бэлчээрийн даацад тохируулах үүднээс малчдын бэлтгэсэн мал, мах, малын дайвар бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тогтоож, эрүүл ахуйн чанар, стандартын шаардлага хангасан арга замаар бэлтгэн, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийсэн сав, баглаа боодолтойгоор нийлүүлэх боломжийг судалсны үндсэн дээр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд  “ Мах, малын дайвар бүтээгдэхүүн ашиглан хатаасан мах, борц бэлтгэх цех байгуулах”-аар төлөвлөөд байна. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0