БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага

МӨСНИЙ БАЯРТ ВЬЕТНАМ УЛСЫН ЭЛЧИН САЙД ОРОЛЦЛОО

2018-03-05

      Бүгд найрамдах Социалист Вьетнам  улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Доан Тхи Хыөнг-г аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

       Аймгийн Засаг дарга Л.Ганболд Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ 2003 оноос  Вьетнамын  муж хотуудтай хамтын ажиллагаа эхэлсэн байдаг. Манай аймаг хүн ам, малын тоогоор улсдаа эхний байруудад явдаг. Мөн Цаа буга малладаг ганцхан аймгийн нэг. Ойн нөөцийн гуравны нэг хувь, цэнгэг усны  гуравны хоёр хувь нь манай аймагт байдаг. Байгалийн өвөрмөц тогтоцтой. Аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжүүлэхийн тулд орон нутгийн онцлогт тохируулан аялал жуулчлалын  цогцолборууд барьж байгуулахаар ажиллаж байна. Эхнийх нь энэ жил ашиглалтанд орно.   "Хөгжсөн Хөвсгөл 2030"  хөтөлбөр  батлан хэрэгжүүлж  байна.  Мах экспортлох  хоёр махны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсний  3 уурхай бий.  Гурван улсын хэлэлцээр эдийн засгийн коридор зам манай аймгаар дамжин өнгөрөхөөр байгаа. Энэ дагуу тээврийн  хөгжилд ахиц гарна. Вьетнам улсад  жижиг дунд үйлдвэрлэл сайн хөгжсөн байдаг тул энэ талаар хамтран ажиллахад таатай байх болно.  Үйлдвэр байгуулвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зорилт тавин ажиллана гэв. 

        Бүгд найрамдах Вьетнам  улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Доан Тхи Хыөнг "Мөсний баярт анх удаа Вьеьтнамаас оролцсон хүмүүс бид байлаа. Хөвсгөлийн өвлийг зураг, телевизээс харж байсан. Өөрийн биеэр  анх удаа ирж үзлээ. Сайхан байгальтай  газар байна.   2018 онд ЭСЯам хэд хэдэн  газартай харилцаа тогтоосон. Хөвсгөлийг Вьеатнамын Хайзунг мужтай холбосон. 5-р сараас  төлөөлөл ирж  ажиллаж, онцлог,  давуу  талыг судална. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  ажлын байраар хангах, ХБИ-ийн төвийг байгуулах талаар сонирхож байна. Төвийг байгуулахад удирдлагын санал чухал үр дүн авчирна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах нь манай тэргүүлэх зорилтын нэг. Мөн өргөн хэрэглээний бараа болох  будаа, элсэн чихэр, жимс, жимсгэнийг харилцан бараа таваар солилцох маягаар импортлох боломжтой" гэлээ.

Үүний дараа элчин сайд Мөрөн хотод БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтанд орж буй махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Аймгийн Орон нутгийг судлах музейгээр зочилж Хөвсгөл аймгийн түүх дурсгал, угсаатан зүйн үзмэрүүдтэй танилцсан байна. 

ТАНЫ БОДЛООР ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХАД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДААС АЛЬ НЬ ИЛҮҮ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 0