Багуудын ИНХ-д сумын ИТХ, ЗДТГ, ЭМТ, Соёлын төвийн хамтарсан баг ажиллаж "Нээлттэй хаалга"-ны өдөр арга хэмжээ зохион байгуулав. 
   Энэ үеэр сумын ИТХ-ын ажлын албанаас хөдөө багийн 102 иргэнээс "Төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмж, албан хаагчдын ёс зүй"-н асуудлаар санал, асуулга авсан бөгөөд бусад багийн иргэдээс авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Судалгааны дүн энэ сардаа багтаж гарах бөгөөд судалгааны дүнг үндэслэн ИТХ-аас байгууллага тус бүрт зохих чиглэлийг өгч ажиллах юм. 
							
							
														
            