Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг
хангах, өөрт нь хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргахад туслах, өсвөр
үеийнхний дуу хоолойг сонсож, хүүхдийн санаа бодол, тулгамдсан асуудлыг холбогдох
байгууллагуудын бодлогод тусгуулан шийдвэрлүүлэх, Нутгийн Өөрөө Удирдах Ёсны
байгууллагын талаар анхан шатны ойлголт өгч, үйл ажиллагааг нь сурталчлан
таниулах зорилгоор Баянзүрх сумын ЕБС-ийн 5-12 дугаар ангийн бүлэг тус бүрээс сонгогдсон сурагчдаас бүрдсэн "МИНИ ИТХ" байгуулагдлаа.
Сумын анхны "МИНИ ИТХ"- нь 21 төлөөлөгчтэй бөгөөд өнөөдөр ИТХ-ын ажлын албанд Анхдугаар хуралдаанаа хийж Дарга, Тэргүүлэгч гишүүдээ сонгож үнэмлэхээ гардан авлаа.
"Мини ИТХ"-ын анхны даргаар 10б ангийн сурагч Батрагчаа овогтой ОЮУНСҮРЭН, Тэргүүлэгч гишүүдээр
- Б.Оюунсүрэн - 10б
- Бү.Отгонбаяр-12в
- М.Эрдэнэдалай - 12в
- Н.Батцэцэг- 10а
- Т.Анударь - 6б
- С.Нямбадам - 12б , ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Н.Батцэцэг нар нийт төлөөлөгчийн олонхийн саналаар сонгогдлоо.
Цаашид "МИНИ ХУРАЛ"-ын Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг олгох бөгөөд ханын самбар ажиллуулан тэдний үйл ажиллагааг сурталчлана.
Улмаар 2 дугаар хуралдааны товыг энэ оны 11 дүгээр сарын 24-ний 10:00 цагт ИТХ-ын ажлын албаны өрөөнд хийхээр зарласан бөгөөд хурлаар Мини ИТХ-ын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
Цаашид "Хүүхэд бидний хүслийн цаасан шувуу" аянг жил бүр өрнүүлж хүүхдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
"МИНИ ХУРАЛ- ын ТӨЛӨӨЛӨГЧИД:
"МИНИ ХУРАЛ- ын ТӨЛӨӨЛӨГЧИД:
- П.МЯГМАРДОРЖ- 5А
- Б.ПҮРЭВСҮРЭН - 5Б
- Э.АРИУНЗУЛ - 6А
- Т.АНУДАРЬ - 6Б
- Т.ХИШИГБУЯН - 7А
- Ү.ЭНХЖИН - 7Б
- Б.ХУЛАН - 8А
- О.МОЛОРУНДРАА - 8Б
- ПҮРЭВСҮРЭН -9А
- Н.ОТГОНЦЭЦЭГ - 9Б
- Ч.ТЭЛҮҮГЭН - 9В
- Н.БАТЦЭЦЭГ - 10 А
- Б.ОЮУНСҮРЭН - 10Б
- Б.ОТГОНБАЯР - 11А
- Г.ОТГОНБАЯР - 11А
- Н.ОЮУН-ЭРДЭНЭ - 12А
- П.ЦЭРЭНЧИМЭД - 12А
- П.ЦЭРЭНЧИМЭД - 12А
- М.ЭРДЭНЭДАЛАЙ - 12Б
- С.НЯМБАДАМ - 12Б
- БҮ.ОТГОНБАЯР - 12В
- Б.БАЯРЖАРГАЛ - 12В