Баянзүрх сумын 5 багийн хурлын дарга нар УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн
хөтөлбөр Швейцарийн хөгжлийн агентлаг, Хөвсгөл аймгийн ИТХ-аас хамтран “Монгол
улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Багийн
иргэд нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах сургалт энэ сарын 23-26-ний өдөр
зохион байгуулагдлаа.
Сургалтанд БИНХ-ын дарга
Н.Бадрах, Д.Батбямба, Б.Энхбаяр, Б.Энхзаяа, Ш.Агар болон сумын ИТХТ-ийн нарийн
бичгийн дарга Х.Адилмаа нар оролцсон бөгөөд Эмт 1 дүгээр багийн ИНХ-ын дарга
Н.Бадрах Нутгийн удирдлагын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдав.